Сэрчмаагийн нөхөр хамтарч ажиллах санал тавьж байсан

2010/01/27
Share |
Хүмүүс: Ану | 
Сэрчмаагийн нөхөр хамтарч ажиллах санал тавьж байсан

-Өнгөрсөн онд өөрөө нэг кинонд тоглолоо, хажуугаар нь уран бүтээлээ хийж амжилт гаргалаа. Дахин кинонд  тоглох санал ирвэл тоглох уу?
-Юуны өмнө Сэрүүлэг сониныхоо нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Монголын хамгийн олон уншигчидтай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Өнгөрсөн оны хувьд дэлхий нийтийн хамарсан эдийн засаг, нийгэм цаг үеийн хувьд их хурцадмал жил өнгөрлөө. Урлагийн бид нар энэ хэцүү цаг үеийг урлагаараа дамжуулж тодорхой хэмжээгээр зөөллөхийг хичээж ирцгээсэн. 2009 оны хувьд анх удаа уянгын дуу дууллаа. Анх удаа “Чамд жаргал ирнэ” дуу маань олны таашаалд нийцсэн уран бүтээлээр шалгарч бас “UBS Music Awards”-аас шилдэг зураглаачтай клипээр шалгарсан. Би энэндээ маш их урамшиж уянгын дуутай сингл цомог гаргахаар болсон. Киноны тухайд бол өнгөрсөн жил 4 кинонд тоглох санал ирсэн.

Энэ саналуудаас татгалзаж татгалзаж ганц кинонд тоглох саналыг хүлээж авч “Шинэ үе”-ийн ах эгч нартайгаа кинонд тоглосон.Ер нь багахан хэмжээний туршлага хуримтлуулж чадсан. Тайз дэлгэцийн хамгийн том бүтээл бол кино. Дотроосоо хүн өөрчлөгдөж тэр мэргэжлийн жүжигчидтэй зэрэгцэж очихын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагатай. Киноны урилга ирвэл татгалзахгүй. Саяхан бас урилга ирсэн.

-Өнгөрсөн жил өөрөө найз залуутай болсон гэж байсан. Хэзээ нижгэр хуримаа хийх гэж байна.
-Залуу хүн гэр бүл төлөвлөлтөө нарийн хийсэн байх ёстой. Найз залуутай болсон. Хуримын талаарх бодол бол одоохондоо байхгүй байгаа. Яагаад гэхээр гэр бүл болохын тулд өөрсдийгөө болон хувь хүн талаасаа маш их бэлдэх шаардлагатай.Би өөрийгөө арай бэлэн болоогүй гэж бодож байна. Айл гэрийн эзэгтэй болоход өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй гэж боддог. Нэгэнт зохиосон амьдрал маш их үнэ цэнэтэй, их хариуцлага үүрдэг учраас өөрийгөө бэлэн болсон үедээ хуримаа хийнэ гэж бодож байгаа. Ирээдүйд ээж болно тэр том орон зайд өөрийгөө бэлтгэх цаг хугацаа бүрэн олдохгүй байна.

-Өөрийг чинь Сэрчмаагийн нөхөр болсон хүн Сэрчмаагаас өмнө хамтран ажиллах санал тавьж байсан гэсэн яриа байсан. Монголын бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд гадаад иргэнтэй гэр бүл болох нь их болсон. Энэ тал дээр таны бодол?
-Зүгээр хамтарч ажиллах санал тавьж байсан. Түүнээс биш гэр бүл болох, өөр илүү санал бол тавьж байгаагүй. Тэр хүний талаарх ойлголтыг менежерүүдээр нь дамжуулан мэдэж байсан болохоос биш ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй. Би өөрөөсөө ахимаг насны залуусыг сонирхдоггүй. Энэ бол яах аргагүй миний хувь хүний онцлог. Хүмүүс хайр сэтгэлээрээ нийлж байгаа юм чинь тэрийг зогсоох аргагүй. Хоорондоо хүмүүс маань аз жаргалтай амьдарч чадаж л байвал энийг үгүйсгэх аргагүй зүйл л дээ. Хайр сэтгэл гэдэг бол хүний нарийн нандин зүйл. Нэгэнт л гэр бүл болсон бол тэр хүмүүсийг яах юм. Миний хувьд хэзээ ч тийм зүйлийг дэмжихгүй. Би хэзээ ч гадаад хүнтэй суухгүй.

-Нүцгэн зургаа авахуулах санал ирвэл авахуулах уу? Хэрвээ авахуулахаар болвол хэдэн төгрөгний ханшаар авахуулах вэ?
-Монгол контентоос надад санал ирсэн байгаа. 11 сард гадагшаа яваад тавьсан саналыг хүлээж авсан боловч амжсангүй. Энэ саналыг оны өмнө тавьсан боловч хэрэгжүүлж амжаагүй байгаа. Монгол контенттэй олон талаар хамтарч ажилладаг. Цаг зав муутай байгаа. Удахгүй зураг авалтаа эхэлнэ. Мэдээж өөрийнхөө зүгээс үнийн саналаа тавьсан. Би өөрийгөө нийгэмд өөр байдлаар харуулж байна, бас гоо сайхан талаас нь харуулж байгаа болохоор биеийнхээ энэ хэсгийг далдална гэдэг юм уу, тэр саналаа гэрээндээ тусгаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн боди арттай зургаа авахуулна гэсэн саналыг тавьсан. Боди артыг дэлхий дахинд урлаг гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөгдсөн учраас би яг тэр жишгээр харуулахыг хүсч байгаа.Тэгээд онцгой саналуудаа тавьж харилцан ярилцаж гэрээгээ байгуулсан. Өөрийгөө үнэлэсэн тоогоо хэлмээргүй байна. Мэдээж ийм зоригтой алхам хийж байгаа юм чинь өөрийнхөө бодож байгаагаар чамлахааргүй үнэ гэрээндээ тусгасан байгаа.

-Нууц биш бол сарын хэрэглээ чинь хэд вэ?
-Миний сарын хэрэглээ маш өндөр. Хэд гэдгээ хэлмээргүй байна. Урлагийн хүмүүс бид энгийн хүмүүсээс ямар ч байдлаараа 10 дахин илүү алхаж нийгмийг урагшлуулах ёстой гэсэн үүднээс илүү их зардалтай байдаг. Машины бензин, өдөр тутмын гоо сайхны хэрэглэл гээд их зүйл дээр мөнгө их зарцуулдаг.

-Өөрөө гоо сайхны мэс засалд орсон гэдэг?
-Би гоо сайхны мэс заслыг үгүйсгэдэггүй. Энэ чинь бас хүмүүсийн гоо сайханд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт хийж чадаж байна ш дээ. Хүн өөрөө хүсээд өөрийн биеийн аль нэг хэсгийг өөрчлөхийг хүсэхэд яагаад гоо сайхны мэс засалд орж болохгүй гэж. Миний хувьд би гоо сайхны мэс засалд орж байгаагүй. Гоо сайхны мэс засал дуучин Ану Солонгос улсад хийлгэлээ гэсэн ярианд би өртдөг. Гэхдээ Солонгосын зах зээл дээр байгаа тэр үнэ ханшийг би дийлэхгүй. Их өндөр үнэ ханштай байдаг гэж сонсож байсан. Миний олж байгаа орлого өнөөдөр хэд билээ гэдгээ бодох хэрэгтэй л дээ.

- Таныг цагаан хоолтон болсон гэж байсан
- Хамгийн гол нь цагаан хоолтон болно гэдэг нь хүн дотроосоо гэгээрч гаднаа гэрэлтдэг. Би зургаан сарын өмнөөс цагаан хоолтон болсон.Тэгээд үүнийгээ бясалгалтай холбоод ирэхээр хүн маш ихээр гэгээрдэг. Амьтны махаар хооллож байгаа нь хүн ямар их нүгэл гэм хийж байгаа гэдгээ мэддэггүй. Энэ дэлхийдээ ямар их хор уршиг тарьж буруу зүйл хийж байгаагаа мэддэггүй. Би цагаан хоолтон болсноор өмнө нь ямар их нүгэл хийж байснаа мэдэрсэн.Цагаан хоолтон болж дэлхийгээ аваръя.

-Ярилцсанд баярлалаа

 Т.Дуламсүрэн /Сэрүүлэг/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.