Заан цол авна гэж өргөдөл бичсэн хүү

2010/01/27
Share |
Хүмүүс:
Заан цол авна гэж өргөдөл бичсэн хүү

Монголчууд бид “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэж ярьдаг, боддог, амны бэлгэтэй ард түмэн. Бага балчир насандаа “Би улсын заан болно” гэж өргөдөл бичээд хэлсэндээ хүрсэн бөх бол Увс аймгийн Тэс сумын уугуул улсын заан Дамирангийн Бумбаяр юм. Тухайн үедээ яагаад заавал заан цолыг онцолсныг нь тайлбарлах шаардлагагүй ч гэлээ ингэж том амлалт өгөөд түүндээ хүрсэн нь монгол бөхийн түүхэнд нэгэн хуудас сонин нэмэх хувь зохиол болсон юм.

Анх Х.Баянмөнх аварга Увсаас бөх болохоор ирсэн хүүхдүүдээс ирээдүйн зорилгыг нь бичүүлж авсан аж. Тэнд “Би улсын заан болно, бас спортын мастер болно” гэж том амлалт, том зорилгыг ганцхан хүү бичсэн нь өдгөөгийн бидний сайн танил улсын заан Д.Бумбаяр байлаа. Тэр өргөдлийг үзээд Баянаа аварга тун их олзуурхан сайшааж байсан гэдэг. Мөн бөхийн чөлөөт барилдаанаар спортын мастер цолны болзол хангасан. Энэ түүний бас нэг амлалт нь байсан. Зааны аав Дамиран аймгийн заан цолтой, ах нь аймгийн арслан цолтой бөхчүүд бий. Бөхийн гэр бүлд өссөн түүнийг олон хүн бөх болно гэж харж байсан нь лавтай.

Тэр монголд анхны “компаний бөх” болсон түүхтэй. 1990 оны зах зээлийн хүнд үед монголын төрөл бүрийн барааны “Разноимпекс” компани залуу бөх Бумбаярыг өөрийн бөхөөр авч цалинжуулж эхэлсэн нь анхны тохиолдол байлаа. Уг компаний орлогч дарга Б.Түмэнбаяр гэж бөхөд элэгтэй хүн хэний ч танихгүй өндөр, туранхай хүүд итгэл найдвар хүлээлгэж, бөхөө болгосон нь холыг харсан, бөхөө таньдаг монгол ухааны цар байсан юм.

Амласан амлалт, тавьсан зорилгодоо хүрсэн он жилүүд
Бөхийн сургуульд орж хичээллэсэн Бумбаяр өдрөөс өдөрт чангарсаар 1993 оны улсын их баяр наадамд....

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.