Microsoft Монгол бичгээр бичих үйлдлийн систем нэвтрүүлжээ

2010/01/27
Share |
Хүмүүс:
Microsoft Монгол бичгээр бичих үйлдлийн систем нэвтрүүлжээ

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн “Microsoft” компанийн Windows үйлдлийн системийг өдөр бүр хэрэглэдэг юм байна. Нэр алдартай энэхүү компаниас өнгөрсөн  оны аравдугаар сарын  22-нд  худалдаанд гаргасан Windows үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох “Windows 7.0”-д уйгаржин монгол бичгээр ямар нэг нэмэлт фонд, бусад туслах хэрэгсэл ашиглахгүйгээр бичих боломжийг бүрдүүлжээ. Уг фондоор “Windows 7.0” дээр хэд хэдэн чиглэлд бичих боломжтой бөгөөд “Microsoft” компани ирэх 6-р сард манай улсад “Windows 7.0” шинэ үйлдлийн системийн албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа талаар  Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас мэдэгдлээ.

Уг үйлдлийн системд монгол бичгийг оруулсан нь үүнийг ашиглан цаашид монгол үндэстний их өв уламжлал болсон босоо монгол бичиг, соёл, түүхээ хадгалж үлдэх, дэлхий дахинд таниулан сурталчлах маш том боломжийг бидэнд олгож байна. Төр, засгаас энэ талаар анхаарч, шат шатны сургуулиудын хичээлийн программд энэхүү үйлдлийн системийг ашиглаж, монгол бичгийн хичээлийг заах бүрэн боломжтой юм байна

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.