Хүмүүс: |
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр монголын бурхан шашны төв гандан тэгчилэн хийдтэй холбоотой олон сөрөг мэдэллүүд цацагдаж байна. Тэгвэл өнөөдөр Монголын их хүрээ төвийн тэргүүн Санждорж дээрх байдалтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд хийлээ. Монголчуудын ная гаруй хувь нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ийм л хэцүү үедээ өөрийн эрхгүй ганданд очиж сүсэглэн зовлонгоо нимгэлж буян заяагаа даатгадаг. Гэтэл гандан тэгчилэн хийд нь сүсэгтэн олныхоо бишрэлийг мөнгөөр хэмжиж, тэдний зовлонг ашиглан бизнес олж байна гэж Санждорж хамба үзэж байна. Энэ нь ч бодит байдал дээр батлагдана. Учир нь гандангийн бүх ном тодорхой тарифтай байдаг. Мөнгөгүй л бол та талийгаачийнхаа хойноос буяны ном уншуулж чадахгүй гэсэн үг. Зөвхөн энэ замаараа л гэхэд гандан жилдээ хэчнээн саяын орлого олдогийг хэн ч мэдэхгүй.
Учир нь шашны байгууллага учраас ганданд аудитын шалгалт ч ордоггүй, улс татвар ч авдаггүй. Энэ байдлыг нь эсэргүүцсэний төлөө монголын их хүрээ төвийн тэргүүн хамба санждоржийг элдвээр хааж боон, шүүхэд хүртэл өгөөд байгаа гэнэ.Одоо санждорж хамбын өөрийн байгуулсан төв болох их хүрээ төвийг нь хураах болчихоод байгаа гэнэ. Учир нь тус төв нь сүсэгтэн олны уншуулахыг хүссэн бурхны номыг сахил хүртсэн лам өөдөөс нь харж суун уншиад үүнийхээ хариуд тогтсон мөнгө биш сэтгэлийн хандив л авдаг юм байна. Тэрчлэн 1996 онд бурхан шашны төв гандан тэгчилэн хийдийн нярав очирбат гэгч тэр үеийн сонингуудаар гандангийн санхүүгийн байдал, сүсэгтэн олны зовлонг хэрхэн ашигладаг талаар, хамба лам мөнгийг гарын салаагаараа хэрхэн урсгадаг талаар баримт дэлгэж байжээ. Тэгвэл энэ удааг Монголын их хүрээ төвийн тэргүүн хамба Санждорж олон жил бугшсан дээрх булхайг арилгахын төлөө тууштай тамцэнэ гэдгээ хэлсэн юмаа
TB9 tv