Монгол хөөмэйг БНХАУ-ын ӨМӨЗО болгох уу, эс болгох уу?

2010/01/28
Share |
Хүмүүс:
Монгол хөөмэйг БНХАУ-ын ӨМӨЗО болгох уу, эс болгох уу?

Дэлхийн хүн төрөлхтөний биет бус соёлын өв санд Монгол хөөмэйг БНХАУ-ын ӨМӨЗО өөрсдийн өв болгон “Хоолойн цоор” нэрээр бүртгүүлэхээр санал оруулсан нь Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хэн бүхэнд үнэхээрийн сэтгэл эмзэглүүлсэн мэдээ болсон. Бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн энэхүү үнэт баялагаа бид Хятад улсын өв сан болгох нь бидэнд асар их гарз хохиролтойгоор барахгүй байж болшгүй, хүлээн зөвшөөрхийн аргагүй зүйл билээ. Энэ мэдээлэл гарснаас хойш манай талаас холбогдох хүмүүс Юнеско-руу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэний эцэст энэ оны 5 сард тус газрын холбогдох мэргэжилтнүүд эх оронд минь ирж хөөмэй хэмээх энэ өв үнэхээр Монгол хүмүүсийнх мөн үү үгүй юу гэдгийг судлах юм гэнэ.

Ингээд 10-р сард Юнескогийн гишүүн орнуудын хурлаар асуудал эцэслэн шийдвэрлэгдэх бөгөөд энэхүү шийдвэрт нөлөөлөхийн тулд хийгдэх олон үйл ажиллагааны эхлэл болгон Монголын хөөмэйн урлагийн хөгжлийн ассоциац, С1 телевиз хамтран Их завсарлага нэвтрүүлгийн 2010-1-29ны дугаарт үндэсний тодотголтой 10 гаран хамтлагын нэгдсэн тоглолтыг зохион багуулах гэж байна. Энэхүү тоглолт нь 1-29ны пүрэв гаригт С1 телевизийн 2-р студид 19.30 цагт болох бөгөөд та бүхэн хүрэлцэн ирж өвөг дээдсийнхаа бидэнд үлдээсэн үнэт өв соёлын төлөөх үйлсэд дуу хоолойгоо нэмэрлэнэ үү хэмээн урьж бас уриалж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.