Нуранги дороос 14 хоногийн дараа амьд гарчээ

2010/01/28
Share |
Хүмүүс:
Нуранги дороос 14 хоногийн дараа амьд гарчээ

Мягмар гаригт Америкийн цэргүүд Гаитийн нийслэлд явуулж буй аврах ажиллагааны үеэр нуранги дороос дахин нэг амьд хүнийг гаргаж авлаа. Азтай эр нуранги дор хоёр долоо хоног байсны эцэст амьд гарчээ. Энэ тухай гэрчүүдийн мэдээлснийг “Ройтерс” өчигдөр дамжууллаа. Аврагдсан хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүний хөл хугарсан ч биеийн байдал хэвийн гэж эмч нар дүгнэжээ.  Дунд орчим насны энэ эрийг нуранги дор 14 хоносон гэж мэдээлж байгаа ч түүнийг дороос нь гарган авсан байшин дахин газар хөдлөх үеэр нурсан байж болзошгүй гэж зарим нэг эх сурвалж үзэж байгаа юм. Саяхан бас нэгэн гайхамшиг болжээ. Аврагчид газар хөдлөлтөөс амьд үлдсэн 14 настай охиныг олсон байна. Азтай тохиолдлоор түүний амийг ор нь аварчээ. Газар хүчтэй хөдлөх үеэр ор хөмөрч түүнийг дороо хийснээр дээрээс унасан хэлтэрхийнүүдээс хамгаалсан аж. Дээр нь бас түүнд ойрхон ус байжээ.

Газар хөдлөлтийн улмаас нурсан байшин барилгын дороос олон улсын аврагчдын амьдаар нь гаргаж чадсан хүмүүсийн тоо ингэснээр 133-т хүрлээ. Энэ тоо томоохон хотуудад газар хөдлөлтийн дараа явуулсан аврах ажиллагааны дээд амжилт болжээ. Аврах ажиллагаанд нийт 50 гаруй орны мэргэжлийн баг ажилласан байна.

Эргэн сануулахад, энэ сарын 12-нд Гаитид болсон 5.9-7.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас янз бүрийн эх сурвалжаар 50-200 мянга хүртэл хүн амь үрэгдэж, гурван сая хүн орох оронгүй болжээ. Нэгдүгээр сарын 20-нд Гаитид дахин 6.1 баллын хүтэй газар хөдөлсөн байна.

Дэлхийн банк Гаитийн өр төлөлтийг ойрын таван жилд хойшлуулснаа зарласан. Парисын зээлдэгчдийн клубын гишүүн орнууд болох Их Британи, Герман, АНУ, Франц зэрэг орон Гаитийн өрийг цайруулж, бусад улсуудыг ч өөрсдийн жишээг дагахыг уриалжээ.

С.Баяр /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.