"Уруулын будаг"-ийнхан хаа явна вэ?

2010/01/29
Share |
Хүмүүс:

Рок поп урлагийн үүх түүхэнд зүй ёсоор бичигдэн үлдэх “Уруулын будаг” xaмтлаг тарж бутарснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Өнгө өнгийн үс улбар шар, усан ногоон өнгийн хувцастай дөрвөн охин өерсдөө хөгжмөө тоглож, дуулж гарч ирсэн даруйдаа олны анхааралд өртөж байв. Мэргэжлийн хөгжмийн ангийн дөрвөн охиныг нийлүүлж хамтлаг байгуулах санаа анх сэтгүүлч Ш.Гүрбазарт төрсөн гэдэг. Улмаар мань хүн ая зохиогч Б.Долгион эрхэмд өнөөх саналаа хэлснээр “Уруулын будаг” мэндлэх суурь тавигдаж байж. Үнэндээ одоогийн “Киви” энэ тэрийг бодвол хэв маяг, имиж нь эршүүд ч юм шиг, тэгсэн хэрнээ нэр нь асар эмэгтэйлиг “Уруулын будаг”-чууд тухайн үед гялалзаж чадсан.

Мэдээж ямар ч хамтлагт “cop” байдаг. Тэдний хувьд Дээгий нь илүү гялалздаг. Олны анхааралд өртдөг байсан. Тиймээс ч түүний Солонгос явж сурах шийдвэр нь “Уруулын будаг”-ийн карьер төгсөхөд хүргэсэн билээ. Хэдийгээр хамтлагийн пррдюссер Б.Долгион эрхэм “Уруулын будаг”-т өнөөдрийг хүртэл дуулах, оршин тогтнох боломж байсан” гэж байгаа ч хамтлагийн гишүүд бол эсрэг байр суурьтай байдаг. Тэдний хувьд охидын хамтлаг л бол тодорхой цаг үедээ л тэр тодотголдоо таарч тохирсон уран бүтээлээ хийгээд л зогсох ёстой, тарах ёстой. Бид тэр зарчмыг л барьсан гэцгээдэг юм билээ. Ямартаа ч “Уруулын будаг”-ийн дөрвөлийн нэг Дээгий Солонгост хэдэн жилийг үдэж байгаа бол, Ичко БСШУЯ-нд алба хашиж, Гэгээнээ нь АНУ-д хөгжмийн чиглэлээр сургуулиа дүүргээд нутагтаа ирээд байгаа юм байна

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Wxnncahs , https://bitbin.it/V9ssNTWt/ so_many_fish_dating_website, http://archive.is/SabMs matt_cross_dating, http://archive.is/l5WWv elsker_folk_som_ignorer_?n,
IP:46.243.173.92  2018-12-13 11:10:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.