"Жэм интернэшнл"-ийнхэн хүмүүст том "МОЛИГО" өмхүүлэв

2010/01/29
Share |
Хүмүүс:

Сая нэг хэсэг 3S технологи удахгvй технологийн “хувьсгал”-ыг хийнэ гээд л бараг биеэн дээр тууртал рекламдав. Хvмvvс дор бvрээ таавар тавьж vvнийг гар утас, компьютер, программ хангамж, банкны шинэ vйлчилгээ гэх мэт зvйлтэй холбон бодож хэрэндээ хvлээлт vvсэв. Хvлээлт vvсэж таавар тавьж өөр хоорондоо мэтгэлцэх хэмжээнд хvртэл мундаг рекламаар бөмбөгдөв.
Гэтэл нэг өдөр нөгөө агуу технологийн маань хувьсгалын тайлал тайлагдаж бөөн инээдэм ханиадам болгов. Нөгөө агуу технологийн хувьсгал маань нэг *муу* архины бөглөөний лац байсан юмсанж. Элэг хатаах юм байх юм аа бас...

Ингэж л хvмvvсийг хөөрхөн төөрөгдvvлж агуу ихийн хvлээлт болгож молиго өмхvvлэх сурталчилгааны арга манайд шинэ зvйл биш. Гэхдээ ингэж аймаар хол зөрvvтэй санаад оромгvй бас элэг хатаам ичиж vхмээр хийсэн нь урьд хожид vгvй билээ. Агуу юм аа Жем-хэн. Хахаха.

Ер нь бол энэхvv рекламын арга ядсан гэмээр байдлаас хараад иргэн нөгөө талаас хэрэглэгч миний оюун ухаан сэтгэл зvрхэнд юу төрөв гэдгээ хальт сийрvvлье! Олон хvн надтай ижил бодолтой байгааг ч бас хэлье...

Чанарын дэвшил хувьсгал хийж чадахгvй болохоороо зvгээр л хэлбэрийн хувьсгал хийдэг арга ядсан нэгэн аргыг хужаа нар мундаг хэрэглэдэг. Хужаа чанаргvй барааны хаяг шошго ямар гялазсан эрээн мяраан элдэв чимэг зvvлт ихтэй байдаг билээ дээ... Энэ нь манайд ч өргөн дэлгэрч өргөжин хөгжиж байгааг та бид бэлхэнээ харж байна.
Өөрөөр хэлбэл бvтээгдэхvvнийхээ чанарыг дээшлvvлэхгvй байж хаяг шошго, хайрцаг, таглаа бөглөөг шинэчлээд гоёод гоодоод гялалзуулаад тvvнийгээ *Бид шинэчлэгдлээ, Бид хувьсгал хийлээ, Бид ямар агуу юм бэ* гээд рекламдаад хэрэглэгчийг татах гэсэн ядмаг бөгөөд дутмаг пи арын арга юм. Манай ард тvмэн vvнийг *Гаднаа гяланцаг, дотроо паланцаг* гэж егөөддөг.

За за өчvvхэн хэрэглэгч иргэн миний vг олдов. Ямартаа ч ямар нэгэн байгууллага бараа бvтээгдэхvvний нэр хvндэд халдах гэсэнгvй. Харин эрхэм vйлдвэрлэгч нар минь иргэд хэрэглэгч бид нарыгаа өчvvхэн төдий зvйлээр бага хуураач ээ, бас хоорондоо бөглөө таглаагаараа уралдаж өрсөлдөх биш бvтээгдэхvvний чанараараа өрсөлдөөчээ гэж уриалах гэсэн юм. Бөглөөндөөн нэг юм нэмчихээд *бид технологийн хувьсгал хийлээ*, *Бид чанарыг баталлаа нотоллоо, эргэлзээ байхгvй болллоо* гээд орилоод байхаа болиочээ.

Мөн эцэст нь нэг зvйлийг хатуухан хэлэхэд та нарын хийгээд байгаа лац бөглөө нууцлалыг хvн л хийж байгаа бас тэр хуурамчаар хийгээд байгаа нөхдvvд ч наадахыг чинь хэсэгхэн хугацааны дараа хvн л юм чинь хийж л орхино. Тэгэхээр хуурамч бvтээгдэхvvн гаргахгvй байх тал дээр менежментийн болоод хяналтын зөв аргыг бодож олоорой гэж зөвлөе!

Гэхдээ л эцэст нь технологийн хувьд дэвшил гаргаж байгаа та нарт халуун баяр хvргэх нь бас зvйтэй байхаа гэж...

Иргэн. Болд

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.