МОНГОЛД ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛНО ГЭЛЭЭ

2010/01/29
Share |
Хүмүүс:
МОНГОЛД ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛНО ГЭЛЭЭ

Одон орон геофизикийн судалгааны төвийн гаргасан судалгаагаар бол Эмээлт өртөөгөөс Өлзийт хорооллын баруун хэсэгт 9-10-н балын, зүүн хэсэгт 8-9 баллын мөн Хустайн нурууны урд хэсгийг дагнасан хэсэгт 9-10 баллын газар хөдлөлт болж болзошгүй юм байна. Хустайн нуруунд хөдөлсөн газар хөдлөлт нийслэл хотод мэдрэгдэхдээ 8-9 балл байх гэнэ. Гэхдээ дэлхий дээр газар хөдлөлтийн хугацаа тодорхойлох шинжлэх ухаан байдаггүй учраас хэдэн оны хэдэн сарын хэдэнд газар хөдөлнө гэж хэлэх боломжгүй байдаг гэлээ. Ямар ч байсан манай судлаачид газар хөдлөлт хаагуур болох төлөвтэй байна хэдэн баллын хүчтэй байх вэ гэдгийг тодорхойлох багаж төхөөрөмжтэй учраас урьдчилсан судалгаагаар гаргасан энэ мэдээллийг хийж байгаа юм байна.

МУ төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй мужид багтдаг. Өнгөрсөн зуунд магнитуд нь 8 ба түүнээс дээш 4 удаа, магнитуд нь 7-оос дээш хүчтэй газар хөдлөлт олон удаа давтагдаж байсан нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр байгааг харуулж байна гэдэг. Тэр дундаа нутгийн баруун хэсэг буюу Алтай, Говь-Алтай, нуруунд болон хангайн орчмын нутгууд нь газар хөдлөлтийн аюултай бүсэд багтдаг юм байна. Тиймээс дахин газар хөдлөлт болохгүй гэсэн баталгаа байхгүйг хэвлэлийн хурал зарласан энэ эрхмүүд хэллээ. Хугацаа тодорхойлох боломжгүй учраас иргэдэд энэ зэргийн мэдээлэл л өгч чадна гэдгээ ч онцолсон юм. Гэхдээ юу юуны түрүүнд өнөө маргаашгүй газар хөдөлнө гэсэн үг биш. Ямар ч байсан идэвхтэй бүсэд байгаа урьдчилсан байдлаар дээрхи судалгаа гарсан гэдгийг сонордуулж байгаа юм байна. Ямар ч байсан нийслэл хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэдэг нь тогтоогдсон учраас ЗГ Үндэсний аюулгүй байдлын ажлын хэсгийг уялдаа холбоотой ажиллуулж эхэлсэн байна. Харин дээрхи хэмжээний 8-9, 9-10 баллын газар хөдлөлтөд нийслэл хотын барилга байшин хэр тэсвэртэй байх ямар хэмжээний хор хохирол амсах талаар ШУ-ны академи, ЗТБХБЯ, МХЕГ, ОБЕГ, Одон орон геофизикийн судалгааны төвүүд хамтран судалгаа хийж байгаа юм байна

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.