Хоёр хөгшний амийг эцэг, хүү хоёр галаас аварчээ

2010/01/29
Share |
Хүмүүс:
Хоёр хөгшний амийг эцэг, хүү хоёр галаас аварчээ

Ганцхан минут өнгөрсөн бол тэднийг аварч чадахгүй байсан

Баянзүрх дүүргийн VIII хороо, Данзангийн нэгдүгээр гудамжны нэг тоотод айл шатаж гэр бүлийн хоёр хөгшний амь эрсдэх дөхсөн. Гэвч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тэд аврагдсан байна. Тиймээс эр зориг, хүн чанар гаргаж хүний амь аварсан эцэг хүү хоёртой уулзаж цөөн хором ярилцсан юм.

-Юуны өмнө нийгэмд үлгэр дуурайлал болж, эрдэнэт хүний амийг аварсан та хоёрт нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
-Баярлалаа.

-Өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ч.Өлзийбаяр гэдэг. "Гэр Индустраль" компанид мужаан хийдэг. Харин хүүг маань Ө.Батбаяр гэдэг. Шар хадны Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мужаан ажилтай.

-Уржигдар гарсан гал, тухайн үед болсон явдлын талаар тодорхой ярьж өгөхгүй юу?
-Орой найман цагийн үед урд айлд гал гарч байхыг харсан. Тэр үед хүү маань ч гаднаас ороод ирсэн. Тэгээд хоёулаа гүйгээд очтол гэрийн дотор тал бүхэлдээ шатаж байсан. Дотогшоо ортол хоёр хөгшин хоёулаа угаартаад ухаан алдаад уначихсан, өвгөн нь шатаж байсан. Эхнэр нь арай наана байсан болохоор би үүрээд гаргасан. Хүү маань өвгөнийг үүрч гаргасан. Тэднийг дөнгөж гаргатал гэр нь нурж унасан. Хэрвээ ганц л минут хожимдсон бол хоёуланг нь гаргаж чадахгүй, тэд амиа алдах байсан. Гэхдээ өвгөн нилээд түлэгдсэн байхаа.

-Та хоёр түлэгдсэн үү?
-Үгүй. Түлэгдээгүй. Харин хүүгийн маань гадуур хувцас л шатчихсан.

-Тэр хоёрыг согтуу байсан гэсэн. Үнэн үү?
-Тийм ээ.

-Одоо биеийн байдал нь ямар байгаа бол?
-Нөхөр нь эмнэлэгт байгаа.

-Тэр хоёр хүүхдүүдтэйгээ хамт байдаггүй юм уу?
-Хүүхдүүд нь тусдаа байдаг. Гал гарсан хашаанд өнгөрсөн намар манаачаар нүүж ирсэн. Энд Хятад компани үйл ажиллагаа явуулдаг юм.

-Та хоёрт тэдний гэрийнхэн нь талархал илэрхийлсэн үү?
-Одоохондоо үгүй л байна. Харин нийслэлийн Онцгой байдлын газар болон телевиз, сонинуудаас ярьсан. /инээв/ Мөн Хятад компаниас нь урьж уулзсан.

-Амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Г.Долгорсүрэн /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Метадон в Ð’ÐµÑ€Ñ…Ð½ÐµÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Тюмени ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в ГородищРµ ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ Золотой ус Кокаин Ð¡ÐµÑ€Ð³ÐµÐµÐ²Ñ ‚Ñ– сатып алыңыз Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СортаваР»Ðµ Купить конопля СлюдянкР° Купить жидкий экстази ÐšÐ¾Ñ€ÐµÐ½Ð¾Ð²Ñ Ðº Купить закладкР¸ гашиш в ЗвенигоР²Ðµ АмфетамР¸Ð½ закладкР°Ð¼Ð¸ в москве Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БолотноР¼ Купить морфий НикольсРºÐ¾Ðµ Как нюхать бензин чтобы были глюки Купить Героин Кунгур Россыпь в АлексееР²ÐºÐµ Купить Дурь ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овск ЗакладкР¸ мытищи спайс ЗакладкР¸ шишки в ГубкинсРºÐ¾Ð¼ Купить ханка Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ Kupi klad в обход блокироР²ÐºÐ¸ Купить Перец СертолоР²Ð¾ Купить БеленькР¸Ð¹ Сурск Ð ÐµÐºÐ»Ð°Ð¼Ð½Ñ ‹Ðµ слоганы для привлечРµÐ½Ð¸Ñ клиентоР² Что такое легалка Купить Азот Чухлома Купить морфин Остров Купить Порох Лысьва Купить Герыч Аксай Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Вятском Поляне Купить закладкР¸ лирика в Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ ÐºÐµ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº ЗакладкР¸ реагент в Эртиле МарихуаР½Ð° 2018 Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Дубовка КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в СтародуР±Ðµ Купить БеладонР½Ñƒ Ð¡Ð²ÐµÑ‚Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº
IP:185.14.194.54  2018-06-09 11:30:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.