ДОХ-ЫН ВИРУС ТЭЭГЧИД МОНГОЛД 63 БАТЛАГДСАН

2010/01/30
Share |
Хүмүүс:
ДОХ-ЫН ВИРУС ТЭЭГЧИД МОНГОЛД 63 БАТЛАГДСАН

Шинжилгээгээр батлагдсан энэ тохиолдол хүний дархлал хомсдолын вирус тээгч 63 дахь тохиолдол юм. Оношийг ХӨСҮТ-өөс явуулдаг идэвхтэй тандалтаар илрүүлжээ. Дээрхи 63-н тохиолдлын 9 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өнгөрсөн өдөр албан ёсоор бүртгэгдсэн энэ тохиолдлын өмнө 2 оны зааган дээр насанд хүрээгүй хүү дэлхий нийтэд эмчлэгдэх боломжгүй гэдгээрээ олныг түгшээсэн ДОХ-ын халдвар тээгчээр илэрч байсан. Энэ бүхнээс харахад халдвар тээгчдийн тоо хэтэрхий залуужиж 80 оны сүүл 90 оны эхээр төрсөн хүүхдүүд өвдөж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байгаа гэлээ.

Тиймээс иргэдийг ичих зовох зүйлгүй өөрсдөө энэ талын мэдлэг мэдээлэл сайтай байж гэр бүлдээ үнэн байгаад зогсохгүй үр хүүхэддээ ч зөв ухуулга сурталчилгаа хийж сайн дурын шинжилгээнд хамрагдаж байхыг эрүүл мэндийн байгууллага сануулж байгаа юм. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд халдвар тээгчдийн 80 гаруй хувь нь идэвхтэй тандалтаар илэрсэн, үлдсэн 20 нь хувь л сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамрагдаж халдвар тээгч гэдгээ мэдсэн байдаг байна. Тэдний 85 хувь эрэгтэй түүн дотроо эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэй 80 гаруй %нь байдаг гэнэ. Үлдсэн 15-ыг эзэлж байгаа эмэгтэй халдвар тээгчдийн 10%-ийг биеэ үнэлэгч бүсгүйчүүд эзэлдэг болох нь тогтоогджээ. Тэдний цаана Монгол Улсад ДОХ-ын халдвар тээгч 500 гаруй хүн байгаа гэсэн судалгааг ч ДЭМБ гаргасан байдаг. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл иргэд тэр дундаа залуучууд гэр бүлдээ үнэнч байх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхыг сэрэмжлүүлсээр байгаа юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Gdjquocz , http://vkmonline.com/blogs/pos t/1371433 eharmony_coupon_code, http://vkmonline.com/blogs/pos t/1371091 follow_up_date, http://vkmonline.com/blogs/pos t/1371492 pof_jobs,
IP:146.185.202.87  2018-12-18 01:37:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.