"Цэвэр агаар" төсөлд 47 сая ам.доллар зарцуулна

2010/01/30
Share |
Хүмүүс:

Мянганы сорилтын корпорациас агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийг 2009 оны есдүгээр сараас дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх болсон. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн түлшний зарцуулалтыг багасгах, цэвэр түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг дэмжих юм. Мөн агаарын бохирдлоос болж өвчилсөн иргэдийн эрүүл мэндийн зардлыг багасгах зорилготой. Төслийг 47.2 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр баталсан аж.

Төсөлд сэргээгдэх эрчим хүчийг дэмжихээр олон ажил тусгажээ. Гэхдээ Мянганы сорилтын эрчим хүчний хэмнэлтийг дэмжих сан байгуулж санхүүжүүлэх юм байна.

Тус санд байршсан хөрөнгийг эрчим хүчний хэмнэлттэй технологийг тодорхойлох, үнэлэх, ашиг тусыг хэрэглэгчдэд мэдрүүлэх, түргэн хугацаанд хэрэглээ болгоход зарцуулна.

Тухайлбал, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу байгуулагдах Сэргээгдэх эрчим хүчний сангаас салхины эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг ашигласан төлбөрийн зөрүүний нөлөөллийг түр хугацаанд тогтвортой байлгах үүргийг Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компани хүлээдэг. Энэ нь хэрэглэгчийн нэг кВт эрчим хүч ашигласны төлбөр болох найман центээс илүү гарах зөрүү гэсэн үг. Төслөөс тус компанид татаас үзүүлэхээр тусгасан байна. Мөн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийн хамгийн ойр дэд станцыг шинэчлэх, Улаанбаатар хотын Диспетчерийн үндэсний төвийн диспетчерийн системтэй холбох 22 км шилэн кабель тавих аж.

“Цэвэр агаар” төсөл хэрэгжсэнээр 2020 он хүртэл 23 мянга, 2029 он гэхэд 485 мянган хүний эрүүл мэндийг хамгаалж чадах аж. Улаанбаатар хотын оршин суугчдад эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлснээр агаарын бохирдол багасах тооцоог гаргасан байна. Салхины эрчим хүчийг ашигласнаар нүүрснээс гарах цахилгаан дулаантай тэнцэх хэмжээний эрчим хүчийг авах боломжтой аж.

Ингэснээр хүлэмжийн хийн гаралт, төвийн агаарын бохирдол болон амьсгалын замын элдэв эмгэг буурна. Мөн боловсронгуй болсон цахилгаан түгээх тогтолцооны үр дүнд хэсэгчилсэн цахилгааны таслалт хийхгүй болж бизнес эрхлэгчдийн бүтээмж нэмэгдэж, зардал буурах юм.

Б.Мягмансанж /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.