Эх нялхсын төвд дахин нэг нярай эндлээ

2010/02/01
Share |
Хүмүүс:
Эх нялхсын төвд дахин нэг нярай эндлээ

Клиникийн нэгдүгээр амаржих газарт гарсан нярайн халдвараар өвчилж, ЭНЭШТ-д шилжин эмчлүүлж байсан нэг нярай эндсэн болохыг эх сурвалж мэдээллээ. Энэ тухай ЭНЭШТ-ийн Нялхсын эмгэг судлалын эмчээс тодруулахад “Эндсэн нярай нэгдүгээр төрөхөөс шилжиж ирээгүй. Энд өмнө хэвтэж эмчлүүлж байсан юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй зүйл ярих боломжгүй” гэв. Харин ЭНЭШТ-д эмчлүүлж буй нярайн ээжүүд “Өнгөрсөн баасан гаригт нэг нярай эндсэн гэсэн. Бидний сонссоноор нэгдүгээр төрөхөөс шилжиж ирсэн юм билээ” гэж байна. Эх сурвалжийн мэдээлнээр нас барсан нярайн тухай мэдээллийг нууцалж байгаа аж. Нярайн халдвараар өвчилж нас барсан хүүхдийн тоо тав болж байна. Халдвар гарсан нэгдүгээр амаржих газраас 25 нярайг ЭНЭШТ-т шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.