Монгол ёкозүнаг Япон сумогоос хөөх үү

2010/02/01
Share |
Монгол ёкозүнаг Япон сумогоос хөөх үү

Японы эзэн хааны цомыг 25 дахиа хүртээд хэдхэн хонож буй их аварга Асашёорюүд мэргэжлийн сумогоос хөөгдөх аюул нүүрлээд байна. Тэрбээр нэгдүгээр сарын 18-нд Хацу башёд зодоглохоор сумогийн ордныг зорихынхоо өмнө Роппонжи дүүрэг дэх цайны газарт хэсэг саатсан аж. Хүндтэй зочин ирсэнд баярласан эзэн нь аваргыг гаргаж өгөхөөр хөл алдахад Асашёорюү машин руугаа түлхэж, шанаадаад авсан бололтой. Уг нь үүнээс өмнө аваргыг цайны газрын эзнийг бус өөрийн туслахаа шанаадсан хэмээн хэвлэлээр шуугиж байсан ч хэргийн үнэн илэрч, хохирогч гомдлоо цагдаагийн газар албан ёсоор мэдүүлжээ.

Их аваргыг элдэв асуудлаас сэргийлэх гэсэндээ туслах нь “Аварга цайны газрын эзнийг бус намайг нэг алгадсан юм” гэж сэтгүүлчдэд худал хэлж, галыг Асашёорюүгаас холдуулахыг хүссэн ч байдал бүрч хүндэрсэн нь энэ. Одоо аваргыг олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан болон худал хэлсэн гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байна.

Энэ явдлыг дуулмагцаа мэргэжлийн сумогийн холбооны ерөнхийлөгч Мусашигава Ёкозүнаг сонгох хорооны дарга Цурутатай 20 минут орчим ямар шийтгэл ногдуулах талаар нухацтай ярилцжээ. Ингээд эрхэм Цурута энэхүү уулзалтаас гарахдаа “Түүнийг зөвхөн хэсэг хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь хасаад орхихгүй байх” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар хорихоос хүнд шийтгэл мэргэжлийн сумод ердөө хоёр л бий. Нэг нь цол бууруулах, нөгөө нь сумогоос хөөх. Ёкозүна цолтой бөхийн цолыг буруулдаггүй болохоор Асашёорюүд илүү хүнд шийтгэл ноогдуулахаар шийдвэл сумогоос хөөнө л гэсэн үг. Аваргад алгадуулсан гэх 38 настай, цайны газрын эзэн залуу бурууг өөртөө авч, аваргыг хүнд шийтгэлээс мултлахыг хүслээ ч гэсэн энэхүү дуулиан Япон даяар нэгэнт тархсан  болохоор ямар нэгэн шийтгэл хүлээлгэх нь гарцаагүй болжээ.

Цайны газрын эзэнд гар хүрсэн тухай дуулиан шуугианд одоогоор Ёкозүна Асашёорюү ямар ч тайлбар хийгээгүй байна. Харин түүний гол өрсөлдөгч Ёкозүна Хакухо “Бөх хүний гар гэдэг самурайн илдтэй адил” гэж энэ хэрэг явдлын талаар өөрийн үзэл бодлоо товчхон илэрхийлсэн байна. Мэргэжлийн сумогийн түүхэнд өмнө нь хоёр их аваргыг хөөж байсан түүх бий. 1949 онд 39 дэх ёкозүна башёгийн дундуур хүнд бэртэл авсан хэмээн шалтаглан барилдахаа больсон хэрнээ бейсболын тоглолт үзэж яваад “баригдсан” тул хөөгдөж байсан. Дараа нь 1987 онд 60 дахь ёкозүна Футахагуро багшийнхаа эхнэрт гар хүрсэн хэргээр мэргэжлийн сумогийн дэвжээнд дахин гарах эрхээ хасуулж байсан юм.

аваргыг мэргэжлийн сумогоос хөөх эсэх асуудал дуулиан болон дэгдлээ. Энэ шуугианыг түүний амжилтын араас сүүдэр мэт дагадаг ээлжит хэл амны нэг хэмээн үзэж болох ч энэ удаад башё өнжүүлэхээс илүү шийтгэл хүлээж байгаа нь асуудлыг дэврээж байна. Хэрэв Д.Дагвадорж аваргыг мэргэжлийн сүмогоос хөөвөл түүний мөрөөдөл зогсоно. Яг одоо Асашёорюүгийн мөрөөдөл юу байж болох вэ?

Японы мэргэжлийн сумогийн хацү башёд түрүүлэн Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртсэнээр түүхэнд гурав дугаарт бичигдээд байгаа талын Монголын хүү Д.Дагвадорж одоо Их аварга Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх л үлдсэн. Асашёорюүгийн өмнө энэ хоёр амжилтыг эвдэх зорилго байгаа нь ч тодорхой.

Мэргэжлийн сумод хэдэн жилийн өмнө хөл тавьж байсан монгол хүүгийн хүсэл мөрөөдөл энэ хоёр амжилтыг эвдэж Сумо бөхийн оргилд өөрийн нэрийг сийлснээр биелэх учиртай. Гэвч түүнийг замаас нь холдуулах, зорилгод нь саад болох зүйлс шил дараалан гарсаар... Асашёорюүг "дарах" энэхүү сонирхол эртнээс улбаатай.

Барын зулзагыг бага дээр нь дарахаар хэдэн жилийн өмнөөс зүтгэсэн ч их аваргын ааг омог, бяр чадлын өмнө ямар ч хорио цээр, шийтгэл хүчин мөхөстөж байв. Хэрэв Д.Дагвадорж хоёр башё алгасалгүй зодоглосон бол аль хэдийнэ өнөөдрийн амжилтаа үзүүлчих байлаа. Гэвч тэр өнөөдөр түүхэнд гуравдугаарт бичигдэх Их аварга.

Амжилтынх нь араас сүүдэр мэт дагах хэл амыг сөрөн зогсох Өглөөний хөх луу.

Сумогийн түүхэнд их амжилтын эзэн болохоос нь айж, жийрхсэндээ түүнийг зайлуулахын тулд энэ хэргийг санаатайгаар өдүүлсэн байж болзошгүй хэмээх хүмүүс ч цөөнгүй байна.

Бидний мах цусны тасархай, монгол хөвгүүн Д.Дагвадорж арлын оронд атаа жөтөө, хэл аман дунд ааг омог, эрч хүчээрээ аархан бяралхаж, тэмцэж байна. Нүд үзүүрлэгдсэн Өглөөний хөх луугаа нүдний цэцгий мэт хайрлаж, дэмжих цаг болсон биш үү, монголчууд минь

Ж.СОДОНШАГАЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Шарм эль Шейх купить LSD 220 mkg купить Бутик ТаганроР³ Методон в Себеже Москва ЧерёмушРºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Red Bull 200 mg купить molly Сургут Аналог мефедроР½Ð° Купить закладкР¸ бошки в Щелкино Свирск купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-pvp ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [Euro Cube] можно ли купить кокаин на доминикР°Ð½Ðµ Москва Ховрино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Марки в Якутске ÐŸÑ€Ð°Ð²Ð´Ð¸Ð½Ñ Ðº купить Гашиш [LV] ДомодедР¾Ð²Ð¾ купить марихуаР½Ñƒ Северо-К
IP:188.72.127.235  2018-09-17 04:20:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.