Хулгайлагдсан зургаан охин одоо болтол олдоогүй байна

2010/02/02
Share |
Хүмүүс:
Хулгайлагдсан зургаан охин одоо болтол олдоогүй байна

Хүн худалдаалах гэмт хэрэг олноор гарах болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд 10 гаруй ийм төрлийн гэмт хэрэг гарсан байх юм. Гэтэл хууль хяналтынхан энэ талаар огт ам нээхгүй дуугүй суусаар байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, одоо биеэ үнэлж байгаа охидуудад Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хэд хэдэн газар судалгаа явуулжээ. Тус судалгааны ачаар урд хөршөөс 10 гаруй охиныг эх нутагт нь авчирсан бол Макоад хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн 12 бүсгүй байгааг олж илрүүлсэн байна. Тэднийг Анна гэх үсээ шараар будсан 40 гаруй насны эмэгтэй толгойлж байсныг илрүүлжээ. Судалгааны дагуу худалдаалагдсан гэх 12 охиныг илрүүлж, баривчлах үеэр зургаа нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болжээ.

Тэднийг одоо хүртэл олж илрүүлээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд амьд үлдсэн үү, үхсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн Бээжин, Эрээн хотод одоогийн байдлаар 10 гаруй охин хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн байгаа нь тодорхой байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд нэгэн эмэгтэй Дорноговь аймгийн Замын-Үүдэд тэнүүчилдэг хоёр охинг хуурч, урагшаа авч гарах гэж байгаад баригдсан хэрэг гарсан. “Түүнээс хууль хяналтынхан хэргийг шалган байцаалт авахад” Тэр хоёр охин ямар ч бичиг баримт байхгүй байсан. Тэгээд Улсын иргэний бүртгэлийн газраас төрсөний гэрчилгээ гаргуулж авсан. Тэр үед тус газар шууд л гаргаад өгсөн. Тэгээд урагшаа Замын-Үүдэд очиж хилээр нэвтрэх цагаан хуудсыг нь авсан” гэх байцаалтад мэдүүлэг өгсөн байх юм. Үүнээс үзэхэд хэн нэгэн хараа хяналтгүй охид явж байхад овог нэр, төрсөн он сар өдрийг нь асуугаад Улсын иргэний бүртгэлийн газраас бичиг баримтыг нь гаргуулж аваад урд хөрш рүү хил давуулан зарж байгааг хэн ч анхаарахгүй байна гэсэн үг.

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охидын ихэнх биеэ үнэлэгч болдог
Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охид, эргээд урд хөршид очиж, биеэ үнэлэх явдал газар аваад байгаа гэнэ. Тэдгээр хүний наймаанд өртсөн иргэдтэй Эрээн, Бээжин гэх хотуудад очиж биеэ үнэлэх болжээ. Юунаас болж тэд ингэх болсон талаар Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүйн, криминалогийн ажилтан Г.Оюунболдоос тодруулахад” Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охидыг судалж үзээд, байршлыг нь тогтоогоод, цагдаагийн байгууллагатай хамтран эх оронд нь авчирдаг. Гэвч ихэнх нь эргээд биеэ үнэлдэг. Энэ юунаас болж байна вэ гэхээр манай улсад сэтгэл зүйч ховор байна. Үүнээс болж сэтгэл санааны хүнд цохилтод орсон охид өнгөрсөн амьдралаасаа салж чадахгүй, өөр сонголтгүйгээр ордог нь тогтоогдсон. Нөгөөтэйгүүр манай улсад эд эрхтний наймаа гарах нөхцөл өндөр байгаа. Учир нь бид судалгаа явуулж, “Зар мэдээ” сонинд хүний элэг өндөр үнээр худалдаж авна гэсэн зар тавьсан. Зарын дагуу 300 гаруй хүн утасдсан. Тэдэнд та амь насаа алдаж магадгүй гэдгийг хэлсэн боловч 90 гаруй хувь нь зөвшөөрсөн” гэв.

Хүн хулгайлагч хуулийн цоорхойг ашигладаг
Манай улсыг хүний наймаачид дансандаа бүртгэж, хүн наймаалах болсон гол зангилаа нь хууль хяналт сул байгаа явдал юм. Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн хуулийн 124 дүгээр заалт буюу ерөнхий хуулиар шийтгэдэг. Энэ хууль нь тэдний толгойг илээд өнгөрдөг гэх хэлж болно.

“Жижгээ”хочит М.Пүрэвбат юм. Тэрбээр 2006 оны хоёрдугаар сард гудамжинд явж байсан С, Д, Т зэрэг 16 охиныг хулгайлан хүчээр машиндаа суулган айлд аваачаад, зодож, биеийг нь үнэлүүлдэг байсан. Гэтэл түүнийг дээрх хуулиар шийтгээд өнгөрсөн.

Э.Хүрэлбаатар /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio çàêëàäêè ïåðìü ìàðêè Дурман латынь Купить закладкР¸ шишки в Ð§ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ Шишки в Мценске Купить закладкР¸ спайс россыпь в ПриморсРºÐ¾-ахтарÑ
IP:141.101.132.211  2018-01-25 10:54:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.