Орос III сургуулийн сурагчид мах, лууван, цэвэршүүлсэн уснаас хорджээ

2010/02/02
Share |
Хүмүүс:
Орос III сургуулийн сурагчид мах, лууван, цэвэршүүлсэн уснаас хорджээ

Орос-Монголын хамтарсан III сургуулийн хоолны хордлогод орсон 126 хүүхэд, нэг багш ямар хүнсний бүтээгдэхүүнээс хордсон талаар өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХӨСҮЭТ, НМХГ мэдээлэл хийлээ. Нийт 40 гаруй бүтээгдэхүүнээс шинжилгээ авсанаас эхний байдлаар таван хүнсний бүтээгдэхүүнээс  гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ. Мах, лууван, цэвэршүүлсэн ус, хавчуургатай пулчик, зэргээс нян илрээд байгаа аж. Гэхдээ дээрх шинжилгээ анхан шатных, цаашид нарийвчилсан шинжилгээний хариу удахгүй гарах гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Л.Бямбасүрэнгээс тодруулахад” Ихэнх хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа. Гэхдээ хордлого нь бүрэн тайлагдаагүй, биеийнх нь байдал хүнд байгаа хүүхэд олон байна. Анх ирэхдээ хүүхдүүд ухаан санаа нь самуурч, ухаан алдаж унах зэрэг олон хүнд эмгэг илэрсэн.Тэднийг 10-аас дээш хоног эмчилнэ” гэлээ.

Сургуулийн эмч, “Баяндаш” ХХК-ийн захирлыг мөрдөн байцааж эхэлжээ
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хоёрдугаар тасаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 2-т заасан Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих, 172 дугаар зүйлийн 2-т заасан Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус сургуулийн эмч болон “Баяндаш” ХХК-ийн захирал нарыг холбогдуулан байцаалт авч байгаа аж. Дээрх сургуулийн цайны газрыг “Баяндаш” ХХК нь сургуулийн захиргаатай гэрээ байгуулж, хүүхдийн үдийн цай, өдөр өнжүүлэх ангийн сурагчдын хоол, багш ажилчдын өдрийн цайг бэлтгэн үйлчилдэг гэнэ. Цайны газарт 11 хүн ажилладаг бөгөөд хоол хүнсний зүйлээ “Барс”,”Хүчит шонхор” захын тодорхой тогтсон лангуу хувь хүнээс худалдан авдаг аж. Дээрх захууд ажиллахгүй үед “Далай ээж”, “Меркури”-гээс авдаг байна. Мөрдөн байцаалтаар одоогийн байдлаар 42 хүнийг гэрч, хохирогчоор байцааж, цайны газарт нарийвчилсан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр битүүмжилж цагдаагийн байнгын хамгаалалтанд авчээ. “Баяндаш” ХХК-ийн захирал Б-гийн мэдүүлсэний дагуу хүнсний зүйлийг цуглуулсан газруудыг заалгаж мэдүүлгийг газар дээр нь шалган, худалдан авсан гэх хүнсний бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжилжээ.

Э.Хүрэлбаатар /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.