Саваагүй нохой саранд хуцна гэгчээр Самандын хүү юм юманд самбаганаж явна

2010/02/03
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Саваагүй нохой саранд хуцна гэгчээр Самандын хүү юм юманд самбаганаж явна

МУГЖ С.Жавхлан урлагийнхаа хажуугаар улс төрд орохоор зүтгэсэн ч бүтэлгүйтсэн. Нутгийн ах, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн зааснаар улс төрд өөрийгөө уясан гэх түүнийг нийслэл хотын боловсролтой сонгогчид "шал хөдөөний зохиолын дуучнаар яахав" гээд сонгоогүй. Гэвч тэрээр шантрахгүй, дараагийн сонгуулиар Увс аймагтаа нэр дэвших бодолтой гэнэ. Харин наана нь урлагаа ч хөөж, улс төрөө ч орхихгүй байхын зэрэгцээ монгол ёс заншлыг сурталчилсан "Хөх Монголын дэг жаяг" нэртэй сонин гаргаж эхлээд байна.

Анх оюутны ширээнээс урлагт хамтран зүтгэсэн ч салаа замын эрхээр салан одсон Баясгалангийн нөхөр улс төрд орсон учраас түүнээс дутахгүй гэсэндээ улс төрд орохоор шийдсэн гэх яриа нэг хэсэг гарсан ч сүүлийн үед мөн л Баясгалан "Эх орон" гэдэг телевизийг нөхөртэйгээ хамтран гаргах болсон учраас Самандын хүү ч мөн дутахгүй гэсэндээ сонин гаргалаа гэсэн "золбин" яриа таржээ. Үнэхээр С.Жавхлан аль эртний нэг асуудлаас болоод л юм болгонд Баясгалантай барьцаад байдаг бол түүнд өөрийн гэсэн толгой алга юм байна гэж фенүүд нь шогширч сууна. Яг л саваагүй нохой саранд хуцахын үлгэрээр Самандын хүү юм юманд самбаганаж явна даа.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.