Танихгүй залууд итгэснээс болж амиа алджээ

2010/02/03
Share |
Хүмүүс:
Танихгүй залууд итгэснээс болж амиа алджээ

Өнгөрсөн сарын 31 -ээс энэ сарын 1-нд ншлжих шөнө 02 цагийн орчим нэгэн эмэгтэй Хан-Уул дүүрэг дөрөвдүгээр хороо Арцатын гудамж “Ноосны нэгдэл”-ийн 5А байрны … тоотод амиа алдсан хэрэг гарлаа. Манай сурвалжлах хэсэг хэрэг гарсан газрыг зорив. Бид хэргийн газрыг сурагласаар нэг давхар хуучин цагаан байшингийн гадаа ирлээ. Нарийн гудамжаар явж орох уг байшин хоёр талдаа хаалгатай бөгөөд энд айлууд амьдардаг юм байна. Биднийг очиход хэрэг гарсан газарт хэн ч байсангүй цагдаагийнхан орохыг хориглосон байлаа. Уг айлын хүмүүсийг бүгдийг нь байцаахаар авч явсан аж. Энэ гудамжинд юу болсон талаар тэр хавийн оршин суугчдаас тодруулав. Тэд ингэж ярьсан юм. “Бид хэрэг гарах үеэр юу болсон эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан даваа гаригийн өглөө энэ гудамжинд дүүрэн цагдаа ирчихсэн хэрэг гарсан гэх байшинг хамгаалалтад авч, хүн орохыг хо¬риглосон. Энд С.Сайнбаяр хэмээх залуу ахтайгаа хамт амьдардаг юм. Түүний найз бүсгүй нь бололтой Сонсголонгын Дэнжинд амьдардаг “Б” гэх эмэгтэй тэднийхээр орж гардаг байсан. Тэр бүсгүй амиа алдсан гэж дуулсан. С.Сайнбаяр нь урд нь шоронд явж байгаад өнгөрсөн онд суллагдсан юм. С.Сайнбаярын аав хоёр дүүтэй нь хамт тусдаа амьдардаг” хэмээв.

Даваа гаригийн өглөө хохирогчийн цогцос уг байрны коридороос танигдахгүй болтлоо шахам нохойнд идүүлсэн байдалтайгаар олдсон байна. Амиа алдсан эмэгтэй “Б” нь 20 настай байсан аж. Тэрээр хэрэг гардаг орой уулздаг залуу болох С.Сайнбаярын гэрт ирсэн байжээ. Тэд нийлж архи уусан бөгөөд С.Сайнбаяр нь хохирогч эмэгтэй “Б”-г галын хайчаар зодож коридорт гаргаж хаяснаас нүүрийг нь нохой идэж харах аргагүй болгосон байна.

Одоо хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан юу болохыг нарийн тогтоохоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс С.Сайнбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тус дүүргийн цагдаагийн хэлтэсээс С.Сайнбаяр гэгч урд нь ял шийтгэл эдэлж байсан эсэхийг лавлав. Тэрээр урд нь танхайн хэргээр ял эдэлж байгаад өнгөрсөн онд шүүх магадлангаар суллагдсан юм байна. Өөрөөсөө 11 насаар ах сайн таньж мэдэхгүй залууд хэтэрхий итгэсний гайгаар дөнгөж 20 настай нэгэн халуун амь хорвоог орхилоо. Хэрэв хохирогч бүсгүй түүний балмад хэрцгий занг эртнээс мэддэг байсан бол ойр дотно уулзаж учрахгүй. Магад өнөөдөр амьд сэрүүн ч байх байсан юм билүү. Үерхэж нөхөрлөж буй хүнээ буруу таньж сохроор итгэснээс энэ мэт эмгэнэлтэй хэрэг цөөн бус удаа гардаг. Ямартай ч уг хэргийг бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс сөхлөө.

Т.Сэлэнгэ /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñïàéñ çàêëàäêà êðàñíîäàð СтационР°Ñ€ нарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¾Ð³ о диспансРµÑ€Ð° ЗакладкР¸ в Ð‘Ð°Ñ€Ð°Ð±Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить Гашиш в ЛесосибР¸Ñ€ÑÐº ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Ясном Купить закладкР¸ россыпь в ЧеремхоР²Ðµ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Покачи Купить закладкР¸ лирика в ПугачевРµ Дон24 биз в обход çàêëàäêà ãåðîèíà â íîâîñèáèðñêå Swimpool | Tumblr Купить закладкР¸ гашиш в Ак-довур
IP:185.89.100.83  2018-01-14 11:13:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.