Парламентад оны ялгаа гаргаж, биесээ дэглээд байна уу? үгүй юу?

2010/02/04
Share |
Парламентад оны ялгаа гаргаж, биесээ дэглээд байна уу? үгүй юу?

Шинэ оны эхэнд ахимаг настай “акул” парламентч отгон гишүүн Тэмүүжинг дөрвөн хөлт, үсэрхэг амьтны үр төлөөр дуудан баахан хэрүүл уруул болсон. Ард түмэн ч адилхан эрх үүрэг бүхий парламентын гишүүд байж энэ “егзөр” Нямдорж үнэн үг хэлсэн хүүг дээрэлхэж байна хэмээн дор бүрдээ дургүйцэж суув. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ийнхүү гөлөг хэмээн “өхөөрдүүлсэн” эрхэм гишүүн ил хэлж байгаа нь л энэ Нямдорж, далдуур Лүндээжанцангаас авахуулаад давруулж болохгүй шүү гэх бодолтой олон “егзөр” бий шдээ хэмээн мань мэтдээ бяцхан хов хүргээд авсан. Тэмүүжин гишүүний эл ярилцлагаас хойш Лүндээ дарга, Нямка сайд хоёр ард түмний дунд нэг мундаг хочтой болсон гэнэ шүү. Цэргийн жаа шиг залуусаа гөлөлзүүлэх мөрөөдөлтэй мань хоёр оны ялгаагаар дэг тогтоохоор улайрч байгаа юм гэх. Тэгээд л “шинэков”-оо мэдэхгүй цор цор гээд байгаа Тэмүүжин гишүүнийг даруулгатай бай гээд “жаа”-ийн хувиар дарах гэсэн нь ард түмний зэвүүцлийг төрүүлсэн юм байх л даа. Алтай гишүүн ч өмнө нь энэ тухай цухалзуулж байсан удаатай. Шинэ гишүүд бид чинь ордны хамгийн "миа" байрлалын "умгар" өрөөнд цомцойж суудаг ухааны юм хэлж байсан санагдана. Урьд бол цэрэгт л оны ялгаа байсан гэдэг, одоо харин тэр дэг мэт чинь парламентад л ид хүчээ авч байгаа эд юм байхаа даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.