Эба зав л гарвал 76-г муулж суудаг

2010/02/04
Share |
Хүмүүс: Эрдэнэбат.Н | 
Эба зав л гарвал 76-г муулж суудаг

10 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэсэн Камертон хамтлагийн ахлагчийн амжилттай карьер хийгээд авъяаслаг дөрвөн залуусын хувийн амбицаас болон манай залуус хамгийн хайртай “boyband”-ээ мартахад хүрсэн. Таван жилийн дараа буюу, Камертон хамтлагийнхан 15 жилийнхээ ойгоор эргэн нэгдэх болсон нь маш олон хүний магнайг тэнийлгээд байгаа. Энэ нь зөвхөн цомог гаргаж, тоглолт хийх хэмжээний найрамдал байсан ч гэсэн тус хамтлагийн фэнүүдэд гайхамшигтай том бэлэг. Тиймдээ ч залуус 06-24-нийг хуруу даран тоолж суугаа. Тус тусын бизнесийг эрхлэн амжилттай ажиллаж явсан залуус тун саяхнаас уран бүтээлийн ажил, бэлтгэл сургуулилтад дарагдан бүр телевизээр гарах ч завгүй болсон. Харин хааяахан улс төржиж, 76-г муулаад авдагаа хамтлагийн гишүүн Эба нэг сэтгүүлчид хуучилсан байна билээ. Газар тариалангийн бизнес эрхлэн, экс ерөнхий сайдаас хүртэл сайшаал хүртэж байсан Эбагийн бизнесд магад улс төрийн зохицуулалт юу юунаас илүү хэрэгтэй байдаг биз. Тэгээд л мань хүн зав гарвал 76-г муулж, дотроо онгойлгодог болсон юм байх л даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.