Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Монгол улсын манлай зааны хүү, мэргэжлийн сумогийн их аварга, одоо бол олон хүчтэний оройд нь гялалзагч өглөөний хөх луу гэхээсээ илүүтэйгээр Арлын Японы үндэсний спортын "big bad boy" болж хувираад байгаа Монголын баатар, бидний бахархал Д.Дагвадорж. Наран улсын их сумогийн чимэг болж яваа манай аварга ийм залуу байхдаа их спортод хөл тавьж байлаа. Харамсалтай нь түүний тухай дахиад л бөөн сенсаци, асуудал, шийтгэл. Асашёрюүгийн хувьд сумогийн дэвжээг орхиж ч мэдэх хүндхэн нөхцөл байдал үүсээд байгаа. Гэхдээ энэ тухай дахин дахин улиглахыг хүсэхгүй байна. Уншигч та ч бас надтай санал нийлэх байх. Зүгээр л аваргынхаа залуугийн бичлэгийг хамт үзэж, хамт инээж, бас бахархах гэсэн юм. Нэгэн дууч бүсгүйн тодорхойлсноор хэлэгдэх тусмаа хүч, өнгө ордог аварга маань уг нь их спортдоо дээд амжилт тогтооход наймхан түрүү л дутуу байгаа.