Малчдад хүргэх тусламжийн цуваагаар шоу хийжээ

2010/02/04
Share |
Хүмүүс:
Малчдад хүргэх тусламжийн цуваагаар шоу хийжээ

Орон нутагт цас их орсноос зуд болж малчид малаа барж байгаа нь зарим нэг ашиг хонжоо хайсан хүмүүст зол болж байгаа бололтой. Тусламжийн цуваа нэрийн дор иргэдээс хандив цуглуулж, түүнийгээ орон нутагт явуулсан мэтээр өөрсдийн халаасаа түнтийлгэж байна.

Цасан шуурганд хэдэн малаа барсан ядарсан малчиддаа хэдэн төгрөг хандивлалаа гэтэл харин хэн нэгэн бизнесмэний халаас руу иргэд мөнгөө цутгачихлаа. Гамшиг осол боллоо гэхэд шоу хийж, мөнгөний үнэр авсан зарим нэг нь хүний зовлонгоор ашиг олж байх юм даа.

Хэдхэн хоногийн өмнө өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламжийн бараа хүргэх цуваа хөдөллөө гэж иргэд баярлаж байсан. Гэтэл энэ үнэн хэрэгтээ хэн нэгний зохион байгуулсан бас нэгэн шоу байсан бололтой. Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, 3авхан, Төв гээд нэлээд олон аймгийн зуданд зутарсан малчдад тусламж хүргэх цуваа байсан. Харин үүнээс хэд нь жинхэнэ тусламжийг хүлээж авч чадах бол. Хэвлэл мэдээллийнхнийг, цаашлаад ард түмнийг хуурах башир аргаа тэд тун нарийн бодож олсон байх юм. Тусламжийг нүсэр, машины цувааг олон болгож харагдуулахын тулд тэдэнд олон машин хэрэгтэй болжээ.

Тиймээс Сонсголонгийн замд, “Дэвшил трейд”-ын эсрэг талд байх өвс зардаг том оврын ачааны машинууд зогсдог хэсгээс хэдэн машин хөлсөлжээ. Ингэхийн тулд нэг машинд шатахууны хөлс болгож 20 мянган төгрөг, харин цуваанд очиж зогссоных нь төлөө 80 мянган төгрөг төлнө гэжээ. Тавь орчим насны хижээл эр энэ саналыг жолооч нарт тавьж явсан гэнэ лээ. Та нар зүгээр л телевизийн бичлэг ирэхэд цуваанд зогсоод цааш жаахан яваад л болно. Тэгээд буцаж болно. Угаасаа өвс тэжээл Хөвсгөл аймагт байгаа. Эндээс тусламжийн цуваа явж байгаа гэж харагдуулах хэрэгтэй байна гэсэн тайлбар хэлж байсан гэж эх сурвалж ярьсан. Өвлийн хүйтэнд гадаа өдөржин өвс зарах гэж зогсдог жолооч нар мэдээж энэ саналыг зөвшөөрсөн л байж таарна.

Ямар ч байсан Хөвсгөл явах байсан цувааны хоёр машин явалгүй үлдсэн байна. Өөр хичнээн ч машин ингэж хөлслөгдөн замаасаа буцсаныг мэдэхгүй байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ирэх учраас цувааг сүртэй болгож харагдуулах гэж хөлсөлсөн байх уу, эсвэл бизнес хийсэн хэрэг үү. Тусламж хүлээж суугаа малчид хэрэв үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан харсан бол хэзээ ирэх бол гэж горьдож байгаа. Гэтэл очих ёстой тусламж нь хэн нэгний бизнес байж таарсан бол тэд хөөрхий. Тусламжийг тусламж шиг, хандивыг хандив шиг өгч бид хэзээ сурах юм болдоо.

О.Урантогос /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Êàðòåéæ êóïèòü Ãåðîèí Ñîëüíà êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ìîñêâà ÑÂÀÎ êóïèòü çàêëàäêó Òðèïòàìèíû Àëçàìàé êóïèòü Êîêàèí HQ Как Ð½Ð°ÑÑ‚Ñ€Ð¾Ð¸Ñ ‚ÑŒ джаббер Ðæåâ êóïèòü Ãåðîèí íàòóðàëüíûé Áåíãàçè êóïèòü ìàðèõóàíó Íüþ-Êàìáåðëåíä êóïèòü ãèäðîïîíèêó Ëàãàíü êóïèòü çàêëàäêó HQ Ãàøèø Áàõðàè÷ êóïèòü Cocaine Êóïèòü çàêëàäêè íàðêîòèêè â Êîëîìíå Çàæèãàëêà Earth 24812 Ëåøóêîíñêîå êóïèòü çàêëàäêó Cocaine Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð£Ð³Ð»ÐµÐ³Ð¾Ñ€Ñ Ðº Êîðîë¸â êóïèòü çàêëàäêó MDPV Áóçóëóê êóïèòü çàêëàäêó øèøêè ×àêî êóïèòü áîøêè Ïåñàðî êóïèòü Ãåðîèí Ñ…Ð°Ñ€ÑŒÐºÐ¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ железноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ñ‹Ð¹ универсР¸Ñ‚ÐµÑ‚ Âåòëóãà êóïèòü Mephedrone (4mmc, ìÿó) Êàòàâ-Èâàíîâñê êóïèòü Øèøêè HQ ÀÊ47 êóïèòü BARCELONA Êàðàáàíîâî Ìèõàéëîâêà êóïèòü ÀÊ-47 - Áîøêè Øèøêè Ìåòîäîí â Ìàìàäûøå Купить закладкР¸ шишки в ВоронежРµ Ëóíä êóïèòü Ãåðîèí ×àéêîâñêèé êóïèòü Mephedrone: Êðèñòàëëû VHQ çèãìóíä ôðåéä î êîêå Êîðñèêà Âåðõíÿÿ êóïèòü áîøêè êóïèòü Êîêñ Ïÿòèãîðñê Âûòåãðà êóïèòü Ìàðèõóàíà [White Widow] Òåìïë-Ñèòè êóïèòü çàêëàäêó Êîêàèí ñòàô â Áåæåöêå Ñóäæà êóïèòü HQ Ãàøèø Àêàþêàí êóïèòü ãèäðîïîíèêó Ñàðêàíä êóïèòü Êîêàèí êóïèòü Ãàíäæóáàñ ×óõëîìà
IP:193.93.192.66  2018-08-06 18:55:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.