УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая

2010/02/04
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Монгол ухаанаар амьдарцгаая

Монголын Үндэсний бөх бол хүний бие бялдрыг хөгжүүлээд зогсохгүй хүний оюун сэтгэхүйг хөгжүүлдэг хүнийг хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлдэг гайхамшигтай өв соёл юм.

Монголчууд 800 жилийн өмнө хүчирхэгжиж, дэлхийд нзр алдраа дуурсгаж байх үедээ Монголын үндэсний бөх, Монголын биеийн тамирын соёлтой холбоотой олон сайхан баримт, эх сурвалжийг бий болгон бидэнд өвлүүлэн үлдээсэн байна.

Өнөөдрийг хүртэл монголчууд хүү төрөхөөр миний хүү бөх болно гэдэг шүү дээ. Бөх болно гэхлээр нэр алдартай, том цолтой, аварга болно гэхээсээ илүү миний хүү монгол бөхөөр дамжуулж хамгийн сайн хүмүүжил, хамгийн зөв сэтгэл, зөв ажил үйлстэй, сайн хүн болно гэсэн гол санааг илэрхийлдэг юм байна. Учир юу гэвэл монгол бөх гэдэг бол монголчуудын хамгийн эрхэм сайхан зан суртахуун, өв соёлыг хадгалсан учраас бөх хүн бусдад үлгэр дуурайл болж чаддаг.

Хүн гэдэг амьтан өөрөө ямар шинжтэй вэ гэхлээр нэгдүгээрт, байгалиас заяасан, байгалийн бүтээгдэхүүн, хоёрдугаарт, бусад амьтнаас ялгагдах оюун сэтгэхүйтэй тэр чанараараа хүн нийгэмшиж бусадтай хамт олон болж амьдардаг онцлогтой.

Ганц хүн айл болдоггүй

Монголчууд “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэж хэлдэг дээ. Байгалийн энэ үнэнийг, монголчууд маш сайн мэдсэн ....

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.