Оюутны билетийн 192 сая төгрөгийг хэн төлөх нь тодорхойгүй байна

2010/02/04
Share |
Хүмүүс:
Оюутны билетийн 192 сая төгрөгийг хэн төлөх нь тодорхойгүй байна

Нийтийн тээврээр үнэгүй зорчих хөнгөлөлтийн билет хугацаандаа олгогдоогүйгээс болж Нийтийн тээврийн газар, Монголын оюутны холбоо, “Мөнхийн үсэг” компаний хооронд маргаан үүсээд байна. Учир нь нийтийн тээврээр хоёр өдөр хөнгөлөлтийн билетгүй зорчсон 80000 оюутны эрх ашиг хөндөгдсөн гэж МОХ үзэн Нийтийн тээврийн газраас өчигдөр 192 сая төгрөг нэхэмжилсэн байна. Харин Нийтийн тээврийн газар энэ мөнгийг оюутны хөнгөлөлтийн билетийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй учир “Мөнхийн үсэг” компани төлөх ёстой хэмээн үзэж байгаа ажээ. Харин “Мөнхийн үсэг” компани оюутны хөнгөлөлтийн билетийг бид захиалгын дагуу хэвлэж өгөх л үүрэгтэй. Нийтийн тээврийн газар манайд энэ сарын оюутны хөнгөлөлтийн билет захиалгыг хожимдож өгсөнөөс энэ сардаа багтаж гараагүй нь үнэн. Гэсэн ч манай компани оюутнуудын өмнөөс МОХ нэхэжилсэн 192 сая төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэсэн юм. МОХ-ныхон Нийтийн тээврийн газар болон “Мөнхийн үсэг” компаниас нэхэмжлээд буй 192 сая төгрөгийг хэн төлөх ёстойг өнөөдөр ярилцаж тохирхоор болжээ.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.