Нутагтаа очих нүүргүй болжээ

2010/02/04
Share |
Нутагтаа очих нүүргүй болжээ

Дорнодоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын талаар таагүй хов их л сонсогддог.

Гурван ч удаа хүч үзэж байж энэ удаа их хуралд гарч ирсэн тэрбээр чуулган завсарлахаар нутаг руугаа явахгүй гэнэ.

Учир нь тэрбээр аймгийнхаа нүүрсний хэрэгцээг бараг 80 хувь хангадаг Адуунчулууныхаа уурхайн ажлаас болоод ацан шалаанд орчихоод буй нь тэр.

Тодруулбал тус уурхай нүүрсээ ард иргэдэд асар өндөр үнээр зарж байгаа юм гэсэн.

Тэглээ гээд үнэнээ хэлж, булайгаа дэлгэлтэй нь биш, ажил ихтэй хэмээн аргацааж өнгөрүүлэхээр шийдсэн юм байх.

Тэр ч утгаараа миний хийх ажил барагдах юм биш, нэн түрүүнд Дорнод аймагт баригдах үйлдвэрийн төсөл дээр тогтвортой суух шаардлагатай байна хэмээн томоотой царайлан үглэж суух болжээ.

Боломжийг ашиглахын ид хав

Нэгдүгээр амаржих газарт дэгдсэн нярайн халдвар эрүүл мэндийн салбарынханд нойль дүн тавих шалтгаан болсон.Нялхасын аминд хүрсэн эл гамшгийн тухайд үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс нь “төсөв мөнгөний хомсдол” гэх тайлбар тавиад зогсож байсанд гайхаад барахгүй байгаа гэнэ, эрхэм гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр. Тэрбээр эмнэлгүүдээр явж ирснээсээ хойш ганц ч үг ган хийлгүй, толгой сэгсэрч гасалж суудаг болсон агаад удаж удаж ганц өгүүлбэр хэлжээ.

Тодруулбал шоконд орсон мань хүн “Манай хүний хувьд анхны төрөлт учраас хэрхэн амаржих тухай зөвлөгөө авах гэсэн чинь зөвлөгөө өгдөг эмнэлэг Монголд байгаагүй. Тэгээд Японд очиж зөвлөгөө авсан. Их зөв юм билээ.

Бас амаржих эхчүүдийгээ тэнд очиж зөвлөгөө аваарай гэж уриалмаар байна” хэмээн уулга алджээ. Боломжийг алдахгүй хувийн эмнэлгээ рекламдсан түүний туршлагаас бусад хүмүүс ч гэсэн санаа авмаар байгаа биз.

Гайтай мондийг зах руу нь хөөчилтэй нь билээ

Намынхаа хувь заяаг бүрхэг бүүдгэр хэмээн хэвлэлээр тунхаглан суудаг болсон Ш.Сайхансамбуу гишүүнд журмын нөхөд нь тун таагүй байна. Бизнесийн ертөнцөд эрх дураараа эрвэлзсээр УИХ-д орж ирээд гэнэтхэн дээрээ даргатай болж, оны ялгаагаар гадуурхагдах болсон тэрбээр намынхаа шинэчлэлд хүч нэгтгэх болсон нь удирдлагуудынх нь эгдүүг хүртэл хүргэж буй аж. “Миний дараагийн сонгуульд ялж, ялагдах хамаа алга. Энэ намын ирээдүй бүрхэг байна” хэмээн ил цагаан мэдэгдэх болсон түүнийг Ху намын акулууд муу мондийг хар зах руу нь хөөчихөлтэй нь билээ. Намын санд овоо дориун хандив өргөөд байхаар нь өөд татсан биш гай боллоо хэмээн сэм ярилцах болсоор уджээ.

З.Урсгал /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить соль в ГулькевР¸Ñ‡Ð¸ А29 кристалР»Ñ‹ Жаргон наркодиР»ÐµÑ€Ð¾Ð² Купить закладкР¸ трамадоР» в Шихане Вк ÑÐ¿Ð°Ð»Ð¸Ð»Ð°Ñ ÑŒ Купить закладкР¸ в Ливны Купить морфий Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить Порох Туран Купить закладкР¸ кокаин в Ейске Boni24 biz томск Купить Хмурый Кохма НаркотиРº мдпв масло ÐºÐ°Ð½Ð½Ð°Ð±Ð¸Ñ Ð° купить Ð”Ð¸Ð°Ð³Ð½Ð¾ÑÑ ‚ика авто / АвтосерР²Ð¸Ñ / Услуги РаменскР¾Ðµ Спайс в Югорск ГербалаР¹Ñ„ ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº РусдосуР³ разблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ сайт Купить марихуаР½Ñƒ ВоскресРµÐ½ÑÐº Виды марок лсд Nbome c Спайс в Абакане Героин в закладкР°Ñ… в ярославР»Ðµ Купить lsd в КнягиниР½Ð¾ Купить закладкР¸ в Санкт-пе
IP:188.68.3.145  2018-03-13 11:30:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.