Барилгын материалын үнэ өсч байгаа өнөө үед байрны үнийг бууруулж, банкны орон сууцны зээлийг зогсооё

2008/04/21
Share |
Хүмүүс:
Барилгын материалын үнэ өсч байгаа өнөө үед байрны үнийг бууруулж, банкны орон сууцны зээлийг зогсооё

-Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард инфляц 3.3 хувиар өссөн үзүүлэлт гаргасныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ гэж дүгнэв-Амьдрахад орчин нөхцөл улам хүндэрсээр байна. Хүн шиг аятайхан аж төрье гэхээр заавал нэг “өө” гарч ирсээр. Өнөөдөр монголчуудын хувьд нийтлэг тулгамдсан асуудлуудын нэг нь орон байрны асуудал болчихоод байна. Ялангуяа залууст, залуу гэр бүлүүдэд энэ сауудал толгойн өвчин. Цалин багатай болохоор орон сууц худалдан авах боломжгүй иргэд хөлсний байранд амьдарч мөнгөө үрсээр л байна. Тиймээс Засгийн газраас “Дөчин мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдээ орон байржуулахаар болсон билээ.
Гэтэл өнөөх байртай болох хүсэл нь жинхэнэ “мөрөөдөл” болж хувирлаа. Учир нь барилгын материалын үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа болохоор түүнийг дагаад байрны үнэ нэмэгдсээр. 2006 онд шинэ, хоёр өрөө байрыг 26 мянган ам.доллараар худалдан авч байсан бол хоёрхон жилийн дараа даруй 60 мянган ам.доллар болж ханшаа өсгөлөө.
Шууд байр худалдаад авчих бэнчингүй иргэдэд зориулсан нэг боломж гарч ирсэн. Энэ нь юу гэхээр банкнаас зээл авч байртай болох аятайхан боломж нээж өгсөн нь олон хүнийг баярлуулсан юм. Гэтэл өнөөдөр зээл авч байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр.
Монгол банкны гаргасан судалгаагаар Монгол Улсын зээл жилд тавиас жаран хувиар нэмэгдэж байгаа явдал нь үнэ өсөх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг болж байгаа гэнэ. Түүний зэрэгцээ Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард инфляц 3.3 хувиар өссөн үзүүлэлт гаргасныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ гэж дүгнэж байгаа аж. Инфляц өсөхийн хэрээр үнийн хөөрөгдөл бий болж иргэдийн нуруун дээр үүрүүлэх “ачаа” овоорч байна гэсэн үг. Тиймээс Монгол банк бодлогын хүүгээ нэмж 9.75 хувьд хүргээд байгаа юм. Ингэснээр арилжааны банкууд зээл өгөх сонирхолгүй болж, зээлийн өсөлтийг зохицуулах боломж нь нээгдэнэ гэж толгой банкны удирдлагууд үзэж байгаа юм байна. Мөн тэдний дүгнэснээр “өнөөдөр үнэ нэмэгдэж байгаагийн бас нэг томоохон хүчин зүйл нь бараг хүн бүр өндөр үнэтэй зээл авах болсонтой холбоотой гэнэ. Монгол банкийг ийм шийдвэр гаргасны дараа арилжааны банкнууд орон сууцныхаа зээлийг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тэд байдлыг харгалзаж байгаа бөгөөд инфляц тогтворжсоны дараа зээлээ дахин олгож эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.
Энэ ч нэг талаараа бас л зөв зүйтэй асуудал. Учир нь өнөөдөр зээл авч байгаа хүмүүс арван жилийн хугацаатай 100 сая төгрөг хүртлэх мөнгийг авч байгаа. Арван жилийн хугацаа гэхээр бүх зүйл “ок” мэт санагдаж байгаа биз. Гэтэл бага цалинтай иргэд арван жилийн дотор зээлсэн мөнгөө хугацаандаа төлж барагдуулна гэдэг тийм ч амаргүй даваа. Дээрээс нь өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдэж байхад дээрх асуудал нь улам бүрхэг болж байна гэсэн үг юм. Тэгэхээр хэдхэн жилийн дараагаар лизингээр байр авсан хүмүүс мөнгөө төлж чадалгүй суллаж өгөх байх. Энэ нь ч одоо эхнээсээ харагдаж эхэлж байна. Олон хүмүүс байраа буцаагаад эхлэхээр банкнууд мөнгөгүй хоосорч, харин түүний оронд хэдэн байрнуудтай л үлдэх ирээдүй харагдаж байгаа юм.
Тэгэхээр энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохих вэ?
Аливаа юманд заавал гарц гэж байдаг болохоор шийдвэрлэх л болно. Хэрвээ орон сууцны үнэ харьцангуй хямд болчих юм бол банкуудад болоод иргэдэд ашигтай болох юм гэдгийг зарим нэг хүмүүс тооцоолчихоод байгаа. Тиймээс нэн даруй орон сууцны үнийг тогтворжуулж “хямдхан” болгох шаардлагатай байгаа юм шүү дээ.
Уг нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Дөчин мянган айлын орон сууц” хөтөлбөрийг зөв гольдролд нь оруулаад, хэрэгжүүлэх юм бол олон иргэд байртай болох юм. Түүний хажуугаар нийслэлийн агаарын бохирдлыг ч зохицуулах боломж нь гарч ирнэ. Асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлээд, хийхээр төлөвлөсөн ажлаа хурдан хугацаанд үр бүтээлтэй хэрэгжүүлдэг тогтолцоо манайд үнэндээ дутагдаад байгаа юм шүү дээ. Бас нэг зүйл нь шилжилт хөдөлгөөн. Хот руу нүүх нүүдлийн цуваа жилээс жилд нэмэгдсэнээр байрны хэрэгцээ өсч түүний хэрээр барилгын компаниуд ханшаа өсгөж байгаа юм. Хөдөөнөөс ирэгсэд үнэтэй байр худалдан авах боломжгүй учраас гэр хорооллынхны эгнээг өргөжүүлэн тэлсээр. Түүнийг дагаад агаарын бохирдол хэт дэндлээ. Улаанбаатарт уушиг нь өвчлөөгүй хүн бараг байхгүй гэж хэлэхэд нэг их дэгсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ. Гэтэл нийслэлд монголчуудын тэн хагас нь амьдардаг. Тэгэхээр манай улсын иргэдийн талаас илүү хувьд нь уушигны өвчтэй болж таарч байгаа биз. Орон сууцны асуудлыг төр бодитойгоор зохицуулж чадаагүйн улмаас түүний хойноос олон доголдол урган гарч ирж байгаагийн тод жишээ энэ болчихоод байна. Дээрх хүндрэл бэрхшээлүүдийг засч залруулахын тулд орон сууцны үнийг бууруулж, банкны зээлийг зогсоох хэрэгтэй юм. Алийн болгон иргэддээ хүнд ачаа үүрүүлсээр байх юм бэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ekodrw vhIQ6csxltesrmkbiv, [url=http://rcprdrazbdyw.com/] rcprdrazbdyw[/url], [link=http://rjyhffqeyeao.com/ ]rjyhffqeyeao[/link], http://cluzwgmasmyy.com/
IP:46.161.9.32  2016-05-24 19:58:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.