Хүмүүс: |
Өнгөрсөн сарын 16ны өдөр 20-25 орчим насны залуу 12 давхар зочид буудлын цонхоор үсэрч амиа хорлосон тухай мэдээлэл цацагдаж байсан. Хэрэг гарсан газар нь баруун дөрвөн замд байрлах "Наран туул" зочид буудлын “Лесолел” ресторан байсан бол талийгаач нь залуу жүжигчин Хүдэрчулуун байсан тухай ихэнх хүн мэдээгүй өнгөрсөн. Түүнийг уншигчид маань “Боолын гэрээ”, “Сайн уу Амьдрал минь”, “Амьдралын амт” зэрэг сүүлийн үеийн хит уран бүтээлүүдээр нь сайн мэдэх байх. Жүжигчин залуу өнгөрөхөөсөө нэлээд хэд хоногийн өмнөөс дуугаа хураан, хоол унднаас гарч байгааг найз нөхөд нь анзаарсан ч амиа хорлох шалтгааныг нь одоогоор тодорхой хэлж чадахгүй байгаа юм. Харин хэргийн газар хамт байсан зөөгч бүсгүй талийгаачийг орж ирээд чимээгүйхэн тамхиа хэд сорсноо гэнэтхэн цонх онгойлгоод үсэрчихсэн тухай мэдүүлсэн байна. Одоогоор цагдаагийн байгууллага уг хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.