Их аваргуудын нулимсыг үзсэн Япон сүмогоос татгалзъя

2010/02/05
Share |
Их аваргуудын нулимсыг үзсэн Япон сүмогоос татгалзъя

Монголын мэдээллийн бүх хэрэгсэл Японы сүмог сурталчлахгүй байхыг “Зууны мэдээ” сонин уриалж байна. Японы уламжлалт сүмо барилдаан үеэ өнгөрөөсөн хэмээгдэж үзэгч сонирхогчдын тоо цөөрч байсан цаг саяхан. Уналтад ороод байсан сүмо бөхийг дахин сэрээж, үзэгч сонирхогчдыг нь эргүүлэн дуудсан гавьяатнууд бол Монгол бөхчүүд байсан. Тэд эрэмгий хурц барилдаан, Монгол хүний ид хав, бяр чадлаараа арлын орныг доргиож, аварга арслан цолуудыг нь ээлж дараалан авцгаасан.

Монгол бөхийн давтагдашгүй уран барилдаан, даамай сайхан мэх Япон сүмог баяжуулж, агуулгын хувьд цоо шинэ спорт болгож, дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахад үнэлж баршгүй тус болсон гэж хэлж болно. Япон аварга төрөхөө байж, Монгол хөвгүүд башё болгоны түрүүг ээлжлэн авах болсон нь япончуудад таалагдахгүй байгааг бид эртнээс анзаарсан. Тэд эрэмгий омголон Асашёорюү Дагвадоржийн алдаа болгоныг дөвийлгөж, алхам болгоныг мөшгиж, сүмогийн дэвжээнээс холдуулах арга саам эрэлхийлж байсан нь өнөө биеллээ оллоо.

Сүмогийн нэр хүндийг урьд хожид байгаагүйгээр өргөж чадсан их аваргыг тэд тун нүнжиггүй “үдлээ”. Сүмогоос явж буйгаа зарлахдаа Дагваа аварга нулимсаа барьж чадаагүй бол энэ мэдээг сонссон их аварга Даваажаргал ч бас нулимс унагажээ.

Япончууд нэгэнт монгол аваргаас татгалзаж байгаа юм бол Монголчууд бид ч япон сүмогоос татгалзаж бас болно. “Зууны мэдээ” сонин японы сүмог сурталчлахаас татгалзахыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд, сүмог сонирхохгүй байхыг спорт сонирхогчдод уриалж байна.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.