УБ хотын агаарын бохирдлыг бууруулахад 7 тэрбум төгрөг заржээ

2010/02/06
Share |
Хүмүүс:
УБ хотын агаарын бохирдлыг бууруулахад 7 тэрбум төгрөг заржээ

УБ хотын утааг багасгахын тулд өмнө хийсэн бүх ажил үр днд хүрээгүй гэж УИХ-ын гишүүд дүгнэж байна. УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо иргэдийнхээ аюулгүй аж төрөх байдлыг хангахад анхаарлаа хандуулж, УБ хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжсэн төсөл хөтөлбөр, мөнгөний зарцуулалтад хяналт шалгалт хийсэн байна. Энхболд гишүүний даргалдаг энэ байнгын хорооныхон намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг өнөөдөр тавьсан.

Намрын чуулганы хугацаанд энэ байнгын хороо 15 удаа хуралдаж, 16 асуудал хэлэлцэн, 21 дүгнэлт гаргасан гэсэн статистик үзүүлэлт гарчээ. УИХ-аар хэлэлцэх асуудлуудаар байнгын хороо дүгнэлт гаргасны зэрэгцээ хяналт шалгалтын чиглэлээр багагүй ажил хийсэн байна. Тэдний нэг нь УБ хотын агаарын бохирдлыг арилгах чиглэлээр хийсэн ажлын тайлантай танилцжээ. Агаарын бохирдлыг арилгах чиглэлээр хотын захиргаа, зам тээвэр барилга хот байгуулалтын яам, эрдэс баялаг эрчим хүчний яам, байгаль орчны яам гээд олон газрууд ажиллах ёстой байдаг. Гэвч тэд нэг малгайд багтаж, нэгдмэл байдлаар ажиллаж чадахгүй байгаа нь байнгын хорооны шалгалтаар тодорхой болжээ.

УБ хотын утааг арилгах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, багагүй мөнгө зарсан ч энэ бүхний үр дүн тодорхой биш байна. Утаа хэдэн хувиар багассан бэ гэсэн тооцоог хийж чадахгүй байгаа шигээ цаашид хэдэн төгрөг зараад, ямар ажил хийх, үүний үр дүнд утааг хэдэн хувиар багасгах вэ гэсэн хөтөлбөр, бодлого ЗГ-т ч, Хотын захиргаанд ч байхгүй байна гэж УИХ-ын гишүүд үзжээ.

Агаарын бохирдлаас гадна байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулиудын хэрэгжилтийг шалгаж, гишүүд зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна. Намрын чуулганы хугацаанд Энхболд дарга 2000 шахам хуудас албан бичиг, өргөдөл уншиж үзэх шаардлага гарчээ. 280 орчим албан бичиг, 120 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэснээ байнгын хорооны дарга тайлагнасан. Байнгын хороо чуулганы хугацаанд өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн гэж тэрээр дүгнэлээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fotballdrakter barn l23v8z fotbollströjor qnxar5 5bljms billige fotballdrakter vae73nj5io hyt7mc maglie del calcio xz2bl3w1i 0mrfbnu billige fodboldtrøjer f2l5yxi1a
IP:175.42.47.253  2018-08-02 19:24:22
billiga fotbollströjor oxjcs6ep http://www.cosl.com.sg/UserPro file/tabid/61/userId/18945861/ Default.aspxmaglie calcio poco prezzo mrbtpedsl 85dstk http://agribiztvonline.com/?op tion=com_k2&view=itemlist&task =user&id=156092fodboldtr&oslas h;jer børn 4z9uqp1 kt38giz9cf http://www.sannaabbigliamento. it/?option=com_k2&view=itemlis t&task=user&id=1014405maglie calcio a poco prezzo u4yalqb ohftm9z http://start-a-idea.online/blo gs/viewstory/17678billiga fotbollströjor g3yn8pik
IP:1.234.31.51  2018-08-10 03:23:00
magliette calcio You”re a very helpful site; couldn”t make it without ya! magliette calcio http://www.niveauradio.com
IP:175.42.43.249  2018-08-15 11:24:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.