Монгол брэнд сүмогоос явлаа

2010/02/06
Share |
Монгол брэнд сүмогоос явлаа

Энэ долоо хоногийн дуулиан их аварга Асашёорюүгээр эхэлж, түүний зодог тайлснаар өндөрлөлөө. Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэн, Эзэн хааны цомыг 25 дахиа  гардан авсан Асашёорюүг ийм хурдан шийтгэнэ гэж хэний ч санаанд ороогүй нь лавтай. Тэр тусмаа арлын орныг доргиосон их аварга зодог тайлах шийдвэр гаргасанд монголчууд одоо хэр нь итгэж чадахгүй сууна. Тэрбээр дахиад зургаахан түрүүлэхэд сүмогийн дээд амжилт тогтоох байв.

Ингэхэд чухам юу болоод өнгөрөв өө. Өнгөрсөн сарын нэгэн үдэш Асашёорюү зоогийн газарт ороод нэлээд халамцаж. Хоол ундаа идэж дуусаад гараад ирсэн аваргыг мэдээж хүн амьтан шавжээ. Менежер нь аваргыг машинд нь суулгах гэж олон хүний дундуур чихэлдэж байх үед Асашёорюүгийн танил нэгэн япон согтуу явж таарсан юм байна. Олны дунд их аваргатай танилаа харуулж гайхуулъя гэж бодсон уу, мань эр “Хөөе, ёкозүна сайн уу” гээд мөрийг нь алгадан, толгойд нь хүрээд авсан гэнэ. Тэргүүндээ хүргэхийг цээрлэдэг монгол зангаараа аварга дургүйцэн, согтуу толгойтой үг сөргөжээ. Гудамжинд хүмүүсийн дунд хэрэлдээд зогсоод байлтай биш. Машиндаа оруулан, арын суудалд нөгөө хоёр бяцхан маргалдаад салсан байна. Энэ үед согтуу толгойн тархинд мөнгө олох санаа төрсөн ч байж болох. Эс бөгөөс түүнийг аваргын “дайснууд” ашигласан байж болох юм. Ямар ч гэсэн мань эр цагдаагийн газарт очиж ...

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ozichmli , https://www.scoop.it/t/coumite lpia/p/4104055001/2018/12/15/u samljene-zene-traze-partnera usamljene_zene_traze_partnera, http://archive.is/Jepl9 Fraze_na_ruskom, http://archive.is/ZP2FO najpoznatije_stranice_za_upozn avanje,
IP:37.9.40.135  2018-12-15 22:47:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.