Орос 3-р сургуулийн хичээл ирэх даваа гарагт эхэлнэ

2010/02/06
Share |
Хүмүүс:
Орос 3-р сургуулийн хичээл ирэх даваа гарагт эхэлнэ

Орос 3-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө.Орос гуравдугаар сургуулийн сурагчид хоолондоо хордсоны улмаас  тус сургуулийг түр хугацаагаар хаагаад байсан.Хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдпал сайжирч байгаа. Ирэх даваа гарагаас хичээл нь эхлэх юм байна. Мөн өнөөдөр тус сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ. Орос гуравдугаар сургууль 1800 гаруй сурагчтай  нэг хүүхэд жилдээ 740 долларын төлбөртэй. Өдөр өнжүүлэх нь сардаа 100 мянган төгрөг төлдөг. Нэг хүүхдийн өдрийн хоолны төсөв 5000 төгрөг байдаг гээд ерөнхий боловсролын сургуулиуд дундаа монголдоо байхгуй төсөвтэй байгууллага.

Гэтэл энэ данхар төсөвтэй сургуулийн хүүхдүүд хоолны хордлогод орсон нь олны гайшил, айдсыг төрүүлээд авсан юм. Одоогийн байдлаар хүүхдүүдийн  биеийн байдал хэвийн байгаа. Ирэх даваа гарагаас эхлэн хичээл нь эхлэх юм байна. Тус сургуулийн эмч, ахдах тогооч хоёрыг сэжигтнээр татаж одоогоор албадан саатуулаад байгаа юм. Хөдөөгийн  сургуулийн дотуур байрны нэг сурагчийн  өдрийн хоолны төсөв 868 төгрөг байдаг.  Гэтэл орос гуравдугаар сургуулийн өдрийн хоолны төсөв үүнээс хэд дахин  5000 төгрөгийн төсөвтэй. Энэ их мөнгө  хортой хоолоор солигдсонд энэ сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүд айдас түгшүүртэй байх болсон. Тэгвэл Боловсролын соёл шинжлэх ухааны сайд ажлын хариуцлага алдсан тус сургуулийн захирлыг өнөөдөр үдээс хойш ажлаас нь чөлөөлөх шийдвэрээ гаргажээ.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.