Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдыг хохироосон хэрэг хоёр гарчээ

2010/02/06
Share |
Хүмүүс:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдыг хохироосон хэрэг хоёр гарчээ

Өнгөрсөн хоногт Замын цагдаагийн газрын шуурхай мэдээллийн төвд 61 дуудлага ирсэн байна. Хүн гэмтсэн зургаа, эд материалын хохиролтой долоон осол гарчээ. Ослын улмаас долоон хүн гэмтэв.

Тухайлбал Хан-Уул дүүрэгт согтуу жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна. Морингийн давааны замд Avante маркийн 68-89 УБП автомашины жолооч Ц. Ариунболд нь явган зорчигч 33 настай Х-г мөргөж гэмтээжээ. Энэ хэрэг өчигдөр 17.30 минутын орчим гарчээ. Мөн сургуулийн насны хоёр хүүхэд автомашинд мөргүүлэн гэмтсэн байна. 

 Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 жолоочийг илрүүлж учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж чадсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдыг хохироосон хэрэг хоёр гарчээ.

Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Товчооны гудамж, Сансар үйлчилгээний төвийн урд замд Hyundai Accent маркийн 55-49 УБС маркийн автомашины жолооч Б.Даваасамбуу нь явган зорчигчийг мөргөж гэмтээсэн. Хохирогч 15 настай аж.

Түүнчлэн Сүхбаатар дүүрэг Чингэлтэйн гудамж, 32-ын Судалтын замд “Имай Амка” ХХК-ийн VolksWagen маркийн 16-66 УНЕ дугаартай автомашины жолооч Ж.Оюунцэцэг нь явган зорчигч найман настай хүүхдийг мөргөж гэмтээсэн аж. Хохирогч 117-р сургуулийн 2-р ангид сурдаг байна

ЗЦГ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.