Зодог тайлах ёслол аравдугаар сарын 3-нд болно

2010/02/08
Share |
Зодог тайлах ёслол аравдугаар сарын 3-нд болно

Сүмогийн холбоо Асашёорюүгийн зодог тайлах ёслолыг аравдугаар сарын 3-нд Когугикан ордонд зохион байгуулахаар болов.

Энэ ёслолын тасалбарыг олж авах гэсэн хүмүүс холбоо руу өдөр, шөнөгүй залгаж байгаа бөгөөд тасалбарыг дөрөвдүгээр сараас эхлэн борлуулахаар болжээ. Асашёорюүгийн хамгийн сүүлчийн ёкозүнагийн дохё-ири ёслолд ёкозүна Хакухо, озэки Харүмафүжи хоёр дагалдах юм байна.

Сүмо бөхийн холбоо Асашёорюүгийн сүүлчийн цалингийн асуудлыг хоёрдугаар сарын 10-нд хэлэлцэхээр болов. Таканохана зодог тайлахдаа 130 сая иень (1.2 сая ам.доллар), Мусашимару 90 сая иень (бараг нэг сая ам.доллар) авч байжээ. Карьерийнхаа туршид хэдэн түрүү авсан нь эцсийн цалинд том нөлөөтэй байдаг бөгөөд Асашёорюү 150 сая орчим иень авах бололтой.

Өглөөний хөх луу Хавайг зорив
Асашёорюү өчигдөр Токиогийн Нарита нисэх буудлаас Хавай руу нисчээ. Тэрээр футболк, богино өмд, куртик, ноосон малгай өмсч, ганцаараа явж байжээ. "Фүжи" телевизийн сурвалжлагч түүнд асуулт тавьж эхлэхэд Асашёорюү "Уучлаарай, энэ бол хувийн айлчлал" гэж хариулжээ.

Монгол их аварга зарим зорчигчтой гар барьж, сэтгэл санаа өөдрөг явсан байна. Д.Дагвадорж Сүмо бөхийн холбоонд харъяалагдахаа больсон тул анх удаа ямар ч дагуулгүй ганцаараа аялжээ. Асашёорюү Хавайд амарсныхаа дараа Америкт очих бөгөөд тэндээс Монгол, эсвэл Японд очих нь тодорхойгүй байна.

Н.Бөртэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.