Сураггүй болсон иргэдээс гурвыг нь олоогүй байна

2010/02/08
Share |
Хүмүүс:
Сураггүй болсон иргэдээс гурвыг нь олоогүй байна

Нийслэлд 400 гаруй хүн цасанд боогдсон байв Өнгөрсөн баасан, бямба гаригт болсон цасан шуурганы улмаас улсын хэмжээнд олон хүн цасанд боогдон аюулд орж, 80 гаруй мянган мал хорогджээ.

Зөвхөн нийслэлд л гэхэд өнгөрсөн баасан гаригт Шуурхай удирдлагын төвийн 101, 105 утсанд цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаалагдаж явах боломжгүй болсон болон нялх хүүхэдтэй явж байгаа, шатахуун нь дуусч цасанд суусан зэрэг 160 гаруй дуудлага ирсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XX хороо, Эмээлт өртөөний ойролцоох цанын бааз, Галзуу харын худаг, Баянцогтын орчимд 100 гаруй тээврийн хэрэгсэл болон зорчигч тээврийн гурван автобусны 400 гаруй иргэн шуурганы улмаас их хэмжээний цасан хунгарт боогдсон байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу НОБГ-ын даргаар ахлуулсан Аврах багынхан ажиллаж, хүмүүсийн аюулгүй байдлыг хангасан байна.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найрамдал зуслангийн урд талын “Скай” цанын баазын баруун талд машинтай явж байсан дөрвөн хүүхэд, нэг том хүний хамт цасанд суусан байсныг НОБГ-ын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг олж осгох аюулаас аварсан байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Айдсын даваанд 20 орчим тээврийн хэрэгсэлтэй хүмүүс цасанд суусан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан аврах баг өнгөрсөн бямба гаригт зургаан цагийн турш ажилласны дүнд хэвийн байдалд нь оруулжээ.

Мөн Налайх дүүргийн III хороо, Хөндлөнгийн даваанаас өнгөрсөн баасан гаригийн 21.00 цагийн орчим жип машинтай гурван хүн, хоёр хүүхэд гараад олдохгүй байна гэсэн мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс есөн албан хаагчтай эрлийн хэсэг гарч эсэн мэнд олсон байна. Мөн НОБГ болон холбогдох байгууллагын-хан цасыг цэвэрлэж зам, даваануудыг хэвийн ажиллагаанд нь оруулсан байна.

Орон нутагт шуурганд 80 гаруй иргэн төөрчээ

Улсын хэмжээнд 12 аймгийн 65 сум гамшгийн, 11 аймгийн 68 сум зудын, 17 аймгийн 119 сум, хоёр тосгон өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөлд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн баасан болон амралтын өдрүүдээр шуурсан шуурга малчдад их хэмжээний хохирол учруулсан байна. Тэр дундаа шуурганд төөрсөн хүмүүсээс гурвыг нь олоогүй байна. Үүнд, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Янзангын Шар хад гэдэг газраас 50 настай Г гэгч сэтгэцийн өвчтэй хүн баасан гаригийн орой гараад сураггүй болсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн эрлийн баг гарч хайж байна. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин 37 настай Ц нь мянга гаруй малтайгаа шуурганд уруудаад сураггүй байгаа аж.

Түүнчлэн Хэнтий аймгийн Баян Овоо сумын малчин 60 настай Б өнгөрсөн бямба гаригт малдаа яваад сураггүй болсныг сумын Засаг даргаар ахлуулсан эрлийн хэсэг гарч эрэн хайж байна.

Шуурганд төөрсөн иргэний ихэнхийг аврагчид цаг алдалгүй дуудлага авсан даруйдаа шуурхай эрэн хайж олсныг холбогдох газруудаас онцолж байсан юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин 25 настай Б, Т нар өнгөрсөн баасан гаригийн 10.00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсныг аймгийн Онцгой байдлын хэлтсээс эрлийн хэсэг гарч Дэрсэн худаг гэдэг газраас бямба гаригийн өглөө эсэн мэнд олсон байна.

Мөн тус аймгийн Хужирт сумын малчин 33 настай Д, Бүрд сумын малчин 40 орчим настай Д, С, Ж нар энэ сарын 02-ны өдөр малдаа яваад сураггүй байсныг таван хүнтэй эрлийн хэсэг гарч хайсны дүнд өнгөрсөн бямба гаригт олсон байна. Төв аймгийн төвөөс 20-иод км-ийн зайтай “Оорцог толгой гэдэг газар долоон хүнтэй УАЗ-469 автомашин цасанд суусан мэдээллийн дагуу аврах баг Фургон автомашинтай очиж татаж гаргасан.

Мөн Төв аймгийн нутаг дэвсгэр болох “ХIII зуун” цогцолборын хажуу талд Паз автобустай 20 хүн цасанд суугаад гарч чадахгүй байсныг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс аврах анги гарч ажиллан цаснаас татаж гаргасан байна.

Дундговь аймгийн хэмжээнд олон хүн төөрч, машин суусан байна. Тухайлбал, Эрдэнэдалай сумаас аймгийн төв рүү УАЗ-469 маркийн машин дөрвөн хүнтэй яваад ойролцоох газар цасанд суусан мэдээгээр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан дөрвөн хүнтэй эрлийн хэсэг гарч цаг алдалгүй цаснаас гаргасан байна. Тус сумын хүн эмнэлгийн ДУА 25-31 улсын дугаартай УАЗ-469 маркын автомашин таван хүнтэй гараад сураггүй байсныг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан эрлийн хэсэг гарч ажиллан олсон байна. Мөн ДУА 07-30 улсын дугаартай саарал өнгийн Фургон маркийн авто-машин 13 хүнтэй яваад төөрснийг өнгөрсөн баасан гаригийн орой олжээ. Түүнчлэн тус аймгийн Сайханцагаан сумаас энэ сарын 05-ны 18.00 цагт УАЗ-469 авто-машинтай хоёр том хүн, хоёр хүүхэд яваад сураггүй байсныг эрлийн хэсэг гарч хайсны үр дүнд бямба гаригийн өдөр олсон байна. Мөн Сүхбаатар аймгийн Баруун урт сум Төмөртэйн уурхайгаас Салхитын геологи гэдэг газар луу “Мазда” маркийн суудлын машинтай гурван хүн өнгөрсөн бямба гаригт гараад сураггүй болсныг Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан эрлийн баг гарч гарч уурхайн ойролцоо цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ. Өмнөговь аймгийн Мандал Овоо сум Баянхошуу багаас” Портер” маркийн ӨМА 71-36 улсын дугаартай бага оврын ачааны машинтай хоёр хүн, хоёр хүүхэдтэй Өмнөговь аймгийн төв руу энэ сарын 6-ны 13.00 цагт гараад сураггүй болсныг сумын Засаг даргаар ахлуулсан эрлийн хэсэг гарч эсэн мэнд олжээ.

Г.Долгорсүрэн /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jerybync buy generic cialis 10mg generic cialis lowest price generic cialis online safecialis cash price cialis generiquequality one a day cialispropecia permanent Buy Propecia Online hair results with propecialevitra street value levitra online apotheke levitra online best pricecialis half life vente de cialis france cialis bulk
IP:31.184.238.249  2015-05-05 16:52:51
Bradley 5muhBW http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.35  2015-10-24 00:42:12
JimmiXzS KwD9U9 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.40  2016-10-14 23:58:54
ztfdfb H29ZZnnmmzpanzqtwv, [url=http://srcprytfnjxj.com/] srcprytfnjxj[/url], [link=http://xvdputdfngcc.com/ ]xvdputdfngcc[/link], http://nrywhuzdzqnc.com/
IP:46.161.9.48  2017-05-21 21:47:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.