БАГШ ГИШҮҮДЭЭС БҮРДСЭН ЛОББИ БҮЛЭГ

2010/02/08
Share |
Хүмүүс:
БАГШ ГИШҮҮДЭЭС БҮРДСЭН ЛОББИ БҮЛЭГ

Нарт ертөнцөд байхгүй, нандин мэргэжил эзэмшсэн багш нар жил бүрийн хоёрдугаар сарын эхний Ням гарагт баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад багш мэргэжилтэй эрхмүүд цөөнгүй байдаг гэнэ. Тэд ч бас хоёрдугаар сарын эхний Ням гарагт бяцхан баярлаад амждаг гэсэн. Энхтүвшин, Оюунхорол, Ламбаа, Арвин, Алтангэрэл, Батсуурь, Гончигоо, Алтанхуяг гээд парламент дахь багш нарын төлөөлөл олон. Гэхдээ тэднээс мэргэжлээрээ ажилласан нь харин цөөхөн. Гишүүн Гончигдорж, Оюунхорол, Алтанхуяг, Батсуурь нар их сургуульд, оюутнуудад номын дуу сонсгож байсан бол гишүүн Алтангэрэл ерөнхий боловсролын сургуульд бага ангиас нь эхлээд л багшилснаараа ялгардаг гэнэ. Дорнод аймагт олон жил багшилж, олон арван шавьтай болсон Алтангэрэл гишүүн парламентад лобби бүлэг байгуулахаар бусдыгаа ятгаад амжсан сурагтай. Багш гишүүдээс бүрдсэн лобби бүлэг боловсролын салбарын эрхзүйн орчныг шинэчлэх, багш ажиллагсдын нийгмийн хангалтыг сайжруулах, эрх ашгийг хамгаалах гээд олон асуудал дээр байр сууриа нэгтгэж, дуу хоолойгоо хүргэх гэнэ лээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.