"Оскар"-ын наадамд олон шинэ зүйл болох нь

2010/02/09
Share |
Хүмүүс:

Ирэх сард болох гэж буй Америкийн кино академийн “Оскарын” шагнал гардуулах 82 дахь ёслол дээр олон шинэ зүйл гарч болзошгүй байна. Тус академийн Ерөнхийлөгч Том Ширак, нэрт жүжигчин эмэгтэй Энн Хэтэуэйн нар 2009 оны “Оскар”-т нэр дэвшсэн киноны богино жагсаалтыг нийтэд зарлажээ. Шагналд нэр дэвшсэн номинацийнхаа тоогоор Жеймс Кэмероны “Аватар”, Кэтрин Бигелоугийн “Шуурганы ноён” хоёр цоройж алтан баримлуудын төлөөх тэмцлийг эртнээс эхэлж байна. Энэ хоёр кино тус бүрдээ “Шилдэг найруулагч”, “Оны шилдэг кино” гэсэн хоёр гол шагналаас эхлээд нийт есөн шагналд нэр дэвшээд байна. “Шуурганы ноён” киноны номинациуд нь арай дээгүүр байгаа аж. Техникийн төрлөөс гадна “Шилдэг зохиол” мөн “Шилдэг эрэгтэй жүжигчний дүр” зэрэг номинаци уг кинонд байгаа юм. Хоёр өрсөлдөгчийн хэн нь ялахыг урьдчилан хэлэхэд хэцүү. Учир нь шагналын “бэлтгэл”-дээ хоёулаа ойролцоо зүтгэлээ харуулсан. Тухайлбал “Аватар” “Алтан бөмбөрцөг” шагналын “Шилдэг драмын кино” ба “Шилдэг найруулагч” номинацид ялав. “Шуурганы ноён” нь найруулагч продюсерын хоёр гильдийн/ашиг, сонирхол, мэргэжлийн ахан дүүсийн холбоо/ шагналыг авлаа.

 Жеймс Кэмероны киног сүлжээний шүүмжлэгчид шилдэг гэсэн бол Бигелоугийн бүтээлийг кино шүүмжлэгчдийн үндэсний холбоо дээдлэв. “Оскарын” шилдэг киногоор “Аватар” тодрох магадлалтай. “Аватар”-ын дэлхийн кино ертөнцөд үзүүлсэн нөлөө нь консерватор академикуудыг догдлуулахаас өөр аргагүй. Харин “Шилдэг найруулагч” шагналыг Жеймс Кэмероны экс эхнэр Кэтрин Бигелоу авах нь дамжиггүй. Юуны түрүүнд энэ кино Америкийн академийн “Түүхэн үйл явдал дахь жижиг хүн” гэсэн сэдвийг өнөөдөр америкчуудын ихээхэн эмзэг сэдэв болох Иракийн дайнаар харуулжээ. Хоёрдугаарт, Оскарын шагналын түүхэнд анх удаагаа эмэгтэй найруулагч тодрох боломж бүрдэж байна. Ийм боломжийг ашиглах нь өндөр магадлалтай. Ер нь “анх удаагаа” гэх тодотгол “Оскар” гардуулах 82 дахь ёслолын явцад нэг биш сонсогдох байх. Сүүлийн 50 жилийн дотор “Жилийн шилдэг кино” номинацид анх удаагаа арван нэр дэвшигч тавын оронд гарч ирлээ. Өнгөрсөн жилд үзэгчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “Бүрхэг рыцарь” кино шилдгээр шалгараагүйн “алдаагаа” академи ийнхүү залруулж буй. Алтан баримлын төлөө өнгөрсөн жилийн хамгийн их орлоготой, шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонуудаас гадна Pixar студийн “Дээшээ” гэсэн зурмал кино, дэлхийн хоёрдугаар дайны сэдвээр хийсэн “Бүтэлгүй новшнууд” гэдэг Квентин Тарантиногийн чөлөөт сэтгэмж, хамгийн бага зардлаар Питер Жексоны удирдлага дор Нил Бломкампын бүтээсэн зөгнөлт боевик “Район ¹9” зэрэг кино өрсөлдөхөөр болж байна.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin БутановР¾Ðµ масло приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ Купить Героин Инта ТерпинкР¾Ð´ как прет Купить Порох Барнаул Psilocybe в Могоче ЗакладкР¸ реагент в НефтеюгР°Ð½ÑÐºÐµ Купить Шмаль Верея Миксы тверь АмфетамР¸Ð½ Ð¿Ð¾Ð¼Ð¾Ð³Ð°ÐµÑ ‚ Как пахнет Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин MDMA в ПионерсРºÐ¾Ð¼ ОтрадноРµ купить MDPV Купить закладкР¸ шишки в Анжеро-с
IP:95.85.70.62  2018-10-05 02:44:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.