Хүмүүс: О Цэнгэл | |
“Сайн уу амьдрал минь”-ий сахилгагүй өхөөрдөм Сарнай, “Гоёлын даашинз”-ны аманцар айлгүй найз аль аль нь л түүнд айхтар зохисон дүр. Бүр нэг донжтой бас ч үгүй дотортой О. Цэнгэл гэх цэл залуухан авъяаслаг охин гурван сайн киноны гурван шилдэг дүрээр өнөөгийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлхуйц шилдэг жүжигчин болж чаджээ. Мэдээж “Боолын гэрээ” дээрх бохир заваан бизнес, далд улс төрийн золиос болсон гэмгүй өрөвдөлтэй Сокогийн дүрээр бяцхан жүжигчин бүсгүй жинхэнэ фэнүүдээ олсон. Харин авъяаслаг жүжигчин СУИС-д сурдаггүй нь олон хүний гайхлыг төрүүлдэг ч тэрээр жүжигчний ажлыг сонирхлын түвшинд чадварлаг хөгжүүлж яваа нэгэн. Бүр багын хүсэл мөрөөдлөө биелүүлэн, сэтгүүлч мэргэжлээр МУИС-д суралцаж байгаа олны танил жүжигчин О.Цэнгэлийг зарим багш нар нь бүр гадуурхдаг гэх. Харин адтай Цэнгэл гандан буурахгүй тоглосон киноныхоо CD-нүүдийг багш нартаа тарааж, гайгүй сайн “коко” авдаг дуулдсан шүү.