Дашийн хэрэг дампуурч "дашийшог" болох уу

2010/02/10
Share |
Хүмүүс: П Даш | 
Дашийн хэрэг дампуурч

Сүүлийн үед албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө завшдаг моод монголд дэлгэрлээ. Албан газрын толгойд суучихаад хувийн компанийн хөрөнгө зарж байгаа мэт баруун, солгойгүй цацах овлигогүй ноёд олшров. Гол нь бөөн хэрэг мандуулчихаад дараа нь гэмгүй хүн болдог нийтлэг дүр зураг хөврөх боллоо. Үүний тод жишээ нь ОБЕГ-ын дарга асан генерал П.Даш болох нь ээ. Түүний хэргийг хөөвөл анх Нийслэлийн прокуророос 2008 оны 11 дүгээр сарын 23-нд гаргасан яллах дүгнэлтэд мань эрийг албан тушаалаа урвуулан 762 сая төгрөг завшсан хэмээжээ.

2009 оны ңэгдүгээр сарын 8-ны өдрийн Хан уул дүүргийн шүүхийн шийдвэрээр П.Даш, Л.Алтангэрэл нар нь 4-6 жилийн ял сонсож 512 сая төгрөгийн хохирлыг П.Дашаас гаргуулах, 218 сая төгрөгийг Л.Алтангэрэлээс төлүүлэх шийдвэр гарчээ. Түүнчлэн эх сурвалжийн өгүүлж буйгаар ТӨХ Аудитын ерөнхий газрын шалгалтаар анх тэднээс 17 тэрбум төгрөгийн шамшигдуулалт илэрч байсан аж. Тухайлбал ОБЕГ-т Төрийн өмчийн хорооны хийсэн шалгалтаар П.Даш генерал тендергүй, төсөвгүй 486.5 сая төгрөгийн засварын ажил хийлгэж “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” Хууль болон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах” тухай хуулийг зөрчиж 177.8 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Тэрээр энэхүү барилгын их засварын ажлыг тендер зарлалгүйгээр өөрийн мэдлийн “ЮБЛ” ХХК-иар гүйцэтгүүлжээ. Хамгийн хачирхалтай нь үнэлгээгээр дээрх засварын ажлын бодит гүйцэтгэлийг засвар хийсэн аж ахуйн нэгж бүрээр гаргахад “ЮБЛ” ХХК 258.4 сая, “Их хайрхан тур” 8.8 сая, “Зая банди” 16.2 сая, “Гангийн тал” 25.6 сая төгрөгийн засвар хийсэн байна. Үүнээс “ЮБЛ” ХХК -д 135.7 сая, “Их хайрхан тур” ХХК-д 28.4 сая, “Зая банди” ХХК-д 9.3 сая төгрөг, “Гангийн тал” ХХК-д 4.4 сая төгрөг буюу нийт 177.8 сая төгрөгийг илүү олгожээ. Төрийн тусгай албан хаагч хүн хувийн компанийн захирлын ажлыг хавсран хийж, улсын нөөцийн асар их хэмжээний хөрөнгийг илт шунахайн сэдэлтээр завшина гэдэг юу гэсэн үг юм.

Тэр ч бүү хэл шатахууны нэг литр ч савгүй, улсын хил, гаалиар шатахуун оруулж ирсэн түүхгүй, газрын тосны үйлдвэрлэл бизнес эрхэлж байсан туршлагагүй, тусгай зөвшөөрөлгүй “AO Жаргалант” компани байгуулж эхнэр Т.Оюунчимэгтэйгээ “гэрээ” хийж байсан нь илэрчээ. За ингээд түүний шамшигдуулалт зогссонгүй 2006 онд 15067.6 сая төгрөгийн төсөв зарцуулах ёстой ч зарлагын хэмжээг 14.4 хувиар буюу 2130.0 сая төгрөгөөр хэтрүүлсэн нь илэрсэн байна. Энэ мэт албан тушаалаа ашигласан гэх нотолгоонууд түүний хавтаст хэрэгт үдээстэй байгаа биз ээ. 2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн Хан уул дүүргийн шүүхийн шийдвэрээр П.Даш, Л.Алтангэрэл нар нь 4-6 жилийн ял сонсож 512 сая төгрөгийн хохирлыг П.Дашаас гаргуулах, 218 сая төгрөгийг Л.Алтангэрэлээс төлүүлэх шийдвэр гарчээ. Түүнчлэн эх сурвалжийн өгүүлж буйгаар ТӨХ Аудитын ерөнхий газрын шалгалтаар анх тэднээс 17 тэрбум төгрөгийн шамшигдуулалт гарч байсан аж.

Яагаад гэнэт 762 сая төгрөг 177 сая болтлоо буурав. 177 сая төгрөг завшсан хэмээн Авилгатай тэмцэх газраас түүнийг шалгаж байсан. Гэтэл өнөөдөр УМБГ-ын шинжээчдийн дүгнэлтээр 177 сая бус 40 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн гарсан байх юм. Харин П.Дашийн өмгөөлөгч С.Ганбаатар 40 сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг эсэргүүцэж байгаа сурагтай. Тэрээр “П.Даш улсад ганц ч төгрөгийн хохирол учруулаагүй, тиймээс дахин шалгах ёстой” гэсэн байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар П.Дашийн өмгөөлөгч түүнийг шүүхээр гэм буруугүйг тогтоолгох гэж гүрийж байгаа сурагтай. Ямартаа ч өнөөгийн нийгэмд овжин заль, танил талтай, өөрсдийгөө “дээдэс” хэмээн үздэг хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн хэрэг хэрэгсдэггүй болж. Өнөөдөр П.Дашаас гадна олон хүн улсын хөрөнгө завшаад хэрэг нь хэрэгсэхгүй л явна. Энэ удаад бид тэдгээр хүмүүсийн нэрийг дурдсангүй.

1500 төгрөг аваад 10 жилийн ял сонсож байсан эмэгтэйг уншигч та мэдэх биз ээ. Гэтэл төрийн дансаңд гараа дүрж хулгай хийсэн нөхдүүд ял, зэмгүй зүгээр л өнгөрч байна. Яг үнэндээ анхан шатны цагдаа, хуулийн ажилтнууд хэргийг мөрдөж илрүүлээд ч хэрэг алга. Дээд шатандаа очоод хэрэг нь хэрэг биш болдог хууль тогтож. Эцэстээ хэрэг илрүүлсэн анхан шатныхан буруутан болох дүр зураг энэ нийгмийн өнгө болох нь ээ. Улсын мөнгөнөөс мөнгөжсөн овжин зальтай этгээдүүд хийсэн гэмээ хүлээлгүй торноос мултарч, жирийн иргэд нь ялаа эдэлдэг бурангуй нийгэмд бид дөнгөлөгдчихлөө. Үнэндээ Монголын төр хэр булингартсныг энэхүү шударга бус үйлдлүүд илтгэж байна.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.