"Аав нь охиндоо Аялгуу хэмээх нэр хайрлая"

2010/02/11
Share |
Хүмүүс: Boomtown | 

“Хэцүү анги” телевизийн олон ангит киноны хэрсүү, шударга хэр нь заримдаа “зэвүү хүрмээр” их занладаг хэгжүүн, хөвгүүний дүрийг чадварлаг бүтээж олон охидын зүрхний шигдээс болоод байгаа “Boomtown” хамтлагийн дуучин М.Баярбат аав болсон гэнэ шүү. Ээмэг, цаг, тэлээгээр өөрийгөө үзэмжтэй гэгч нь тоноглодог энэ ганган залууд харц унагаж явсан охид олон байсан нь мэдээж. Харин үеийнхэн дундаа нэлээд эрт гэр бүлийн амьдрал төвхнүүлсэн Баяраа маань тун ч хариуцлагтай гэрийн эзэн гэнэ билээ. Эхнэрээ төрөхөд дэргэд нь байсан жүжигчин залуу бяцхан охиндоо Аялгуу гэх аялгуулаг нэр хайрласан. Энэ нэр түүний анхны уран бүтээлийн гол дүрийн бүсгүйн нэр аж. Дашрамд хэлэхэд “Хэцүү анги”-ийн дараа олон уран бүтээлийн саналд пиг даруулчихаад байгаа тэрээр продакшныхаа ажилд илүүтэй анхаарч байгаа. Тун удахгүй “Фантасик” продакшны залуус андыхаа гэгээн дурсгалд зориулсан цоо шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.