САР ШИНЭ ДӨХСӨНӨӨР ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ ИХЭСЧЭЭ

2010/02/11
Share |
Хүмүүс:
САР ШИНЭ ДӨХСӨНӨӨР ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ ИХЭСЧЭЭ

Сар шинэ дөхсөн энэ үед хүнсний зах дэлгүүр хоршоо хөл хөдөлгөөнд орж хүнсээ базаах гэсэн иргэдээр дүүрдэг. Тэгвэл яг ийм хүмүүсийн анхаарал суларч яарч тэвдсэн үеийг далимдуулан хулгайч нар урт гараа сунгаж эхэлдэг байна. Өнөөдөр л гэхэд буузны махаа аваад явж байсан эмэгтэйг залилж махыг нь булаан зугтсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэн Т гэгч эмэгтэй Хүчит шонхор захаас 43 кг хонины мах авчээ. Харин энэ үеэр хэсэг залуус туслах нэрийдлээр машинд нь ачиж өгч толийг хааж анхаарлыг нь сарниулснаар махыг нь аван зугтжээ. Хохирогч энэ тухай үүрэг гүйцэтгэж байсан хөдөлгөөнт эргүүлийнхэнд мэдэгдснээр бүлэглэж залилан хийсэн Б, Ж , Г нарыг барьжээ. Мах хулгайлсан залуус 30-43 насныхан байсан гэнэ.

Сар шинэ дөхөөд ирэхээр энэ төрлийн хэрэг нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байлаа. Махыг нь ачаад өгье, машинд чинь дөхүүлээд өгье гэх нэрийдлээр буузны мах, ууцыг нь залилан авдаг байсан залилангийн хэргийн тоо буухгүй байгааг анхааруулсан. Тиймээс иргэдийг олон нийтийн газар үйлчлүүлэхдээ анхаарал сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.