Саранцацралтаа би чамд хайртай шүү

2010/02/12
Share |
Хүмүүс: С Саранцацралт | 
Саранцацралтаа би чамд хайртай шүү

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын урлангаар орлоо. Зураач бvсгvй маань нохойтойгоо хуучилсан шиг ээ
уран бvтээлээ хийж сууна. Нохой нь хааяа хуцна. Тэрбээр “Ээж нь чамайг томоотой байгаарай гэж хэлсэн байх аа” гээд л хvvхэдтэйгээ ярьж байгаа юм шиг нохойндоо учирлана даа.

-Та нохойтойгоо ээж нь гэж ярих юмаа?
-Тийм ээ. Би өглөө босоод хvvхдээ дагуулаад явж байгаа юм шиг л нохойтойгоо ажилдаа ирнэ. Орой бас гэр рvvгээ дагуулаад л явна даа. Аливаа нэгэн юмыг хайрлах энэрэх, бурханлаг суурь хөрөнгө хvнд байдаг. Гэтэл хvн тэр хөрөнгөө дараад байдаг. Өөртэй нь хамт зэрэгцэн оршиж байгаа амьтдыг дорд vздэг. Ядаж гудамжинд өлсөж гэдэс нь наалдах шахаад явж байгаа нохойг өшиглөж байхыг нь хараад сэтгэл эмзэглэдэг шvv. Нохой ч гэсэн сайхан дулаан орчинд сайн эзэнтэй амьдрахыг хvснэ. Алгын чинээ амьтныг хайрлаж чадахгvй байгаа хvн яаж эцэг эх, эх орноо хайрлах юм бэ гэж боддог юм. Би сайхан сэтгэлтэй, амьтан тэжээдэг хvмvvсээр бахархдаг шvv.

-Бидний яриа залуусын тухай байх юм. Таны залуу нас бийр, будаг, уран зураг дунд өнгөрөв vv?
-Тэгэлгvй яахав. Миний залуу нас 1960-1980 оны vед өнгөрсөн. Тэр vед материаллаг талаасаа одоогийнхтой адилхан байсангvй. Харьцуулахын ч аргагvй гэж хэлж болно. Гэхдээ миний аав Ленинградын нисэхийн академид сурч байлаа. Тэгээд надад будаг бийр зэрэг зураач хvнд юу хэрэгтэй байна, тэр бvхийг явуулдаг байсан шvv.

-Залуу насаа урлагийн ертөнцөд өнгөрөөхөд ямар зан чанар илvv төлөвшдөг юм байна. Та ажиглав уу?
-Ажигласаан. Урлагаар явсан хvн ямар ч байсан хvн чанараа гээдэггvй юм байна. Мөн гэгээрэх гэхээр хvмvvс “За бид нар яаж гэгээрдэг юм” гэж ярьдаг. Гэтэл тийм биш юм байна. Хvн бvхэнд гэгээрэх боломж олон байдаг. Тvvний нэг хэсэг нь урлаг болов уу гэж боддог болсон.

-Таныг наснаасаа харагддаг гэж ярьдаг шvv. Тvvний нууц нь юу бол?
-Тэрийг сайн мэдэхгvй байна. Гэхдээ нэгдvгээрт надад бурхнаас өгсөн өгөгдлvvд байдаг байх. Хоёрдугаарт гэвэл урлагийн ажил хийж байна. Энэ ажил маань хэн нэгнээс хамаардаггvй, цагт баригдаж, цалин бичvvлдэггvй, хэн нэгэнд бялдуучилж, долигнож гvйдэггvй учраас их тайван сайхан ажил л даа. Энэ ч нөлөөлдөг байж магадгvй. Мөн хvн өөрөө өөрийнхөө оюун санааг байнга хөгжvvлж байх ёстой гэж боддог. Тэр дундаа уран бvтээлч хvн оюун санааны хувьд цэвэр ариун байх шаардлагатай. Мөн сэтгэл их чухал. Энэ ажилд нандин ариун сэтгэлээр л хандахгvй бол хэн хvний хийгээд байдаг ажил биш л дээ. Тийм учраас миний хувьд сэтгэлийн боловсрол дээр илvv анхаардаг. Тэгээд хvний гаднах байдал дотоод сэтгэлийн илрэл байдаг болохоор залуу харагддаг байж магадгvй юм.

-Хvмvvс залуу насны чимэг нь залуу нас өөрөө гэж ярьдаг. Таны залуу насны чимэг нь юу байв. Онцлог зvйл байгаа болов уу?
-Энэ vгтэй санал нэг байна. Надад онцлог гээд байх юм байхгvй дээ. Гэхдээ хvн төрсөн цагаасаа эхлээд vхэн vхтлээ сурч амьдардаг юм байна. Алдаа гарна тvvнийг дахин давтахгvйг хичээж ирсэн. Алдаан дээрээ дахин дахин бvдрээд байвал хэцvv л дээ. Мөн аливаа зvйлийг хар бараан талаас нь биш сайн сайхныг нь эхэлж хардаг. Энэ бvх vзэл бодол маань миний залуу насыг тодорхой хэмжээнд чимж ирсэн болов уу.

-Таныг насныхаа залууд томоохон шагналын эзэн болсон гэдэг шvv дээ. Энэ шагнал таны амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт авчирсан болов уу?
-Сvvлийн vед хvмvvс шагналд ач холбогдол өгдөг болжээ. Бурханы сургаальд “Vнэлvvлэхийн төлөө бус гэрчлэхийн тулд амьдар” гэж байдаг. Би хэзээ ч нэрд гаръя. Олны танил болъё гэж бодоогvй. Нэг л зvйлдээ тууштай vнэнч байсан. Vнэндээ биднийг жаахан байхад шагналын төлөө амьдар гэж сургаж байгаагvй. Анхны vзэсгэлэнгээ гаргахад Урчуудын эвлэлийн шилдэг бvтээлийн шагнал өгч байсан. Энэ нь бидний хувьд хамгийн том шагнал. Намайг биш, миний бvтээлийг шагнаж байгаа хэрэг гэж бодоод л өнгөрсөн дөө.

-Одоогиин залуусын талаар ямар бодолтой байна вэ?
-Зарим хvн “Манай залуучууд ийм байна. Бид бага байхдаа тийм байсан” гээд шvvмжилдэг. Миний хувьд тэгж ярих дургvй. Яагаад гэвэл бидний бага байх vеийн нийгмийн байдал, бидний vзсэн харсан зvйл бvгд өөр шvv дээ. Тэгэхээр заавал аливааг бусадтай харьцуулж, зvйрлvvлж яриад яах юм бэ. Бvх л зvйл өөр өөрийнхөө цаг хугацаанд байх ёстой. Одоогийн залууст сайхан зvйлvvд зөндөө байна. Бас хvн л юм чинь шvvмжлэлтэй зvйл байж л таарна.

-Жишээлбэл?
-Залуус маань их мэдрэмжтэй, аливаа зvйлд хандах ухаан нь их хурц болсон шиг санагдсан. Тэднийг зөв залж л чадах юм бол Монгол орныг битгий хэл дэлхийн ертөнцийг ч донсолгох оюун санааны өндөр хөгжилтэй болжээ. Тvvнд нь тулгуурлаад эцэг эх, төр засаг маань зөв залж чиглvvлэх нь л чухал байна даа.

-Та өөрийн зорилгодоо тодорхой хэмжээнд хvрсэн байх. Тvvнд хvрэхийн эхний алхам нь юу байв?
-Хамгийн эхлээд өөрөө өөртөө итгэж, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хайрлаж байна гээд буйдан дээр хэвтэж, зурагт vзэж, чипс идэхийн нэр биш л дээ. Энэ бол өөрийгөө хуурч байгаа хэрэг. Би “Саранцацралтаа би чамд хайртай шvv” гэж өөрөө өөртөө дандаа хэлдэг. Чи тэгж хэлж байсан уу.

Тэгвэл өөртөө хайртай гэж хэлээд vзээрэй. Тэгэхээр их сонин мэдрэмж төрдөг. Мөн өөрийнхөө оюун санаа, бие бялдарыг хөгжvvл, сэтгэлээ ариун байлга. Ийм байхад тэр мундаг их дээд сургуулийн боловсролыг эзэмшээд гарчихна шvv дээ. Ер нь одоо сурч боловсрох боломж их болжээ. Сайхан л хэрэг.

-Боломж их байгаа ч санхvvгийн тал дээр гацдаг шvv дээ. Залуусын зорилго нь мөнгө мөн болов уу. Та юу гэж бодож байна?
-Биш гэж хэлж чадахгvй. Мөнгөгvй бол өөртөө итгэх итгэлгvй болно, мөн ирээдvй нь бvрхэг харагдана. Гэхдээ нэг номерын зvйл бас биш юм аа. Тийм болохоор мөнгөнд хэрэглээ гэдэг талаас хандаасай гэж бодож байна. Эхлээд өөрөө сэтгэл санааны өндөр төвшинд хvрч, эрч хvч хуримтлуулах хэрэгтэй. Тэгсэн цагт мөнгө өөрөө л ороод ирнэ шvv дээ.

-Танай хоёр охин хэзээ ч гэрлэхгvй, хvvхэд төрvvлэхгvй гэж ярихаар хvмvvс гайхдаг. Та vvнд нь ямар байр суурьтай байдаг вэ?
-Бид нэг гэр бvл ч гэсэн дөрвөн өөр ертөнц, дөрвөн өөр амьтан. Гол нь өөр өөрийнхөө vзэл бодлыг л нэг номерт тавьж явах нь зөв. Тvvнээс биш ээжээс айгаад, ээжээс асуугаад, ээжид таалагдах гэж хичээх хэрэггvй гэж боддог. Өөр өөрийнхөөрөө л амьдраг. Насанд хvрсэн охидод юу хэлэх вэ дээ. Харин бид ёсзvйг чанга баримталдаг. Гэхдээ хувь хvний дотоод vзэл бодолд хутгалддаггvй л байхгvй юу. Хvний халаасыг ухаж мөнгийг нь тоолоод, гар утсыг нь шалгаж мессэжийг нь уншаад, хаашаа явсныг нь шалгаадаггvй. Тэгж болохгvй шvv дээ. Мөн би өөрөө их чөлөөтэй орчинд өссөн. Эцэг эх маань “vгэнд орсонгvй, хичээлээ хийсэнгvй, зураг зурлаа” гэж хэзээ ч хэлдэггvй байсан санагдана. Би дуртай vедээ хичээлээ хийж, дуртай vедээ зургаа зурдаг байсан. Өөрөө ингэж өссөн болохоор охиддоо хатуу шаардлага тавьж, шvvмжилдэггvй, бас загнадаггvй. Хамгийн гол нь өөрийн биеэр vлгэр дуурайл vзvvлэхийг боддог. Ямар ч юм практик дээр хvнд илvv буудаг, нөлөөлдөг. Тvvнээс биш vглэж, дуулах нь сонин биш.

-Гэр бvлийн бат бөх байдал, сайн сайхан зvйлд юу нөлөөдөг гэж боддог вэ?
-Гэр бvл салалтыг нийгэмтэй холбож ярьдаг. Яг vнэндээ гэр бvл гэдэг бол хоёр л хvний сэтгэл санааны асуудал шvv дээ. Одоо хараад байхад залуус маань хайр гэдэг зvйлээ таниж чадахгvй байна. Тэр бол хязгааргvй өргөн утгатай шvv дээ. Гэтэл цагаан царайтай, хөөрхөн нvдтэй, урт хөлтэй л бол “Би чамд хайртай чи миний эхнэр бол” гэж хэлэх гээд байна л даа. Аливаа зvйлд дандаа өнгөцхөнөөр хандаад байх шиг. Тэгээд яг суугаад ирэхлээр нөгөө охины ааш зан ямар байж таарах вэ. Энэ мэтчилэн зvйлээс салалт болдог юм шиг байна лээ.

-Хайртай бол хартай гэдэг vгтэй санал нийлэх vv?
-Ёстой vгvй шvv. “Чи миний эхнэр болсон л бол чиний бvх зvйлийг би мэдэх ёстой. Чи бол надаас л хамааралтай, чи надгvйгээр би чамгvйгээр хаашаа ч хөдлөхгvй” гэж хайрыг хайцагт оруулж болохгvй л дээ. Хайрцагт орсон хайр эргээд задрахдаа амархан шvv дээ. Одоогийн залуусыг ажиглаад байхад “Чи хаачив, хаашаа оров, тэр залуу руу харав уу” гээд л утасыг нь шалгаад байдаг. Энэ их бvдvvлэг хэрэг. Яагаад гэвэл хичнээн эхнэр нөхөр хоёр байсан ч гэсэн шал өөр одон гаригт төрсөн хvмvvс байдаг шvv дээ. Тэдний дунд тодорхой хэмжээний орон зай байх л хэрэгтэй.

-Залуус насны гол дайсан таныхаар юу вэ?
-Ганцхан залуусын гэлтгvй хvн төрөлхтний дайсан бол атаархал юм болов уу. Хичнээн сайн найз байлаа гээд ар нуруу руу нь хутга шаагаад дээгvvр нь алхаад гардаг хvн байдаг шvv дээ. Тэгэхээр залуусыг атаархал гэдэг зvйлээ хөгжvvлэхгvй байгаасай гэж боддог.

-Уран зургийн ертөнцөд орж ирж байгаа залуу vе хэр байна вэ?
-Зураачдын эгнээ сайхан авьяастай залуу vеэр сэлбэгдэж байна. Ер нь энэ тал дээр сэтгэл өег байдаг шvv дээ. Тэд бvгдээрээ зорилготой, авьяастай, зоригтой залуучууд.

-Та залуу насыг ямар өнгөөр зvйрлэх вэ?
-Хvмvvс “Өнөөдрийг ямар өнгөөр зvйрлэх вэ” гэдэг ч юм уу. Аливаа зvйлийг өнгөөр зvйрлvvлэх гээд байдаг л даа. Гэтэл хvний амьдралд бvх өнгө байдаг шvv дээ. Сайн муу, сайхан муухай бvхэн ээлжилж байдаг хорвоо учраас залуу насыг ямар ч өнгөөр илэрхийлэх дургvй. Тэнд улаан, ногоон цэнхэр ч гэдэг юм уу бvх л өнгө байдаг байх аа.

Т.Батсайхан /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.