Давгаа минь үндэсний бөхөөрөө зодогло

2010/02/12
Share |
Давгаа минь үндэсний бөхөөрөө зодогло

Японы сумогийн их аварга Д.Дагвадорж зодог тайлсин мэдээг таатай хүлээн авсан монгол хэн байх вэ. Бүгд л цочирдсон. Тиймээс Монгол үндэсний бөх, Японы сумо уламжлалаа хадгалан үлдсэн нь юутай буян, заяа билээ.
Япончууд аливааг урьдчилан сэтгэж ухаарч төлөвлөдөг алсын хараатай улс юмаа. Ерээд оны эхээр МҮБХ-ны удирдлагуудын оролцоотойгоор мэргэжлийи сумодоо зургаан хүүхэд шалгаруулж аваад явсан. Тэр үед хүүхдээ шалгуулсан 100 гаруй эцэг, эхийн дунд сумо гэж чухам ямархуу барилдаан болохыг мэдэхээсээ мэдэхгүй нь олон байв. "Сумог харахад уйдаахгүй, барилдахад ядардаггүй ч бэртэл нь дааж тэвчихийн нөхцөлгүй хүнд, толгой тархиар хана мөргүүлж, ёрдгор хадаастай банзан дээгүүр гишгүүлдэг гэнэ ээ. Тархиндаа гэмтэл авах бол ердийн үзэгдэл юм байх. Нөгөө зургаагийн гурав нь оргоод иржээ." гэсэн яриаг эрхбиш бөхөд ойр байдгийн хувьд арай эрт сонсч байлаа.

Зарим нэг хүн мэргэжлийн сумод хүүхэд залуус явуулснаар үндэсний бөхийнхөө нууцыг, тэр тусмаа мэхээ алдаж байгаагаа ер ухаарсангүй... хэмээн шүүмжилж байсныг мартаагүй байна. Гэтэл одоо үндэсний бөхөө сумо шиг болгоё гэсэн бодолтнууд олширлоо. Буруутгах аргагүй. Гэхдээ юуг нь вэ гэдэгт тогтож ярилцмаар. Цалин хөлс, цаг хугацааны хувьд уу. Гуйлт, буултгүй чин шударга барилддагт нь уу. 1990 онд улсын заан Р.Даваанямын санаачилгаар байгуулагдсан...

Энд дарж илүү дэлгэрэнгүйг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.