АСА, ИД АСАЖ ЯВААД УНТАРСАН АМЬД ДОМОГ

2010/02/18
Share |
АСА, ИД АСАЖ ЯВААД УНТАРСАН АМЬД ДОМОГ

Аса маань (Аса- японоор өглөө гэсэн vг. Японд байгаа монголчууд Асашёру- Дагва-Доржийг ийнхvv авгайлж хэлж, ярьж, бичдэг) ид асаж яваад унтарсан амьд домог боллоо. Гэхдээ зөвхөн сумогын ертөнцийн хувьд тэр шvv дээ, тvvнээс биш цаашаа К-1- д ч юм уу, өөр тулааны төрлийн спортод дахин амьд домог болон тодрох нь гарцаагvй, тун ч их удахгvй байхаа даа. Ямар боловч К-1- ийн холбооноос санал тавьсан сураг гарч л байх шиг байна.

Эдvгээгээс бараг долоон жилийн тэртээ, аргын тооллын хоёр мянга гурван оны хавар цагт, гурав дугаар сарын хуучдаар анхлан арлын Наран нутагт хөл тавьсан тэрхэн vедээ шуудан орох хэрэг гаран хvнээр шуудан заалгахад зам зааж өгөхдөө “Энэ замаараа чигээрээ яваад л байхад замын чинь баруун гар талд Асашёругын хоёр нvдний зураг гадаа нь байгаа байшин байгаа, тэр чинь шуудан шvv” гэж зааж өгч байсан нь саяхан мэт боловч аль хэдийнээ бараг долоон жил өнгөрчихжээ.

Нээрээ л тэр vед шуудангуудын гадна талд Асагийн нvдээрээ инээмсэглэж байгаа хоёр зураасан нvдний томоо гэгчийн хар, цагаанаар авсан фото зураг инээмсэглэн угтдаг байсансан. Аса тэгэхэд анх ёкузана буюу аварга цолыг гуйж биш гуядаж авчихаад байсан vе юмсан. Би гээч хvн спорт нэг их сонирхдоггvй, тэр дундаа сумо бөхийг бvр ч сонирхдоггvй хvн. Ямар сайндаа анх ирчихээд байхдаа Асашёру, Кёкvшюзан гээд япон нэрийг нь манай аварга, арслан гэдэг шиг япон цол л юм бодоод онигоонд орж байх вэ дээ. Одоо хир нь сумог ч тэр, монгол vндэснийхээ бөхийг ч тэр нэг их сонирхож vздэггvй ч башё эхэлсэн vед нь монголчууд маань барилдаж, хvчээ vзэж байгаа гэдэг утгаар нь тэрэби маань мэдээж орой болохоор NHK дээр тавиатай, “Монгору, Уранбатор шашин...” гээд зарлахаар чих дэлдэсхийж, хэн нь хэдэн даваатай явааг хараад л байдаг юм. Тvvнээс биш тэр япончуудын яаж барилдаж байгаа нь сонин биш.

Тэртээ тэргvй vзвэргvй болон унтарч, vзэгчидээ алдаад байсан япон vндэсний сумо бөхийг төрлөхийн, ясны барилдаанч талын монголчууд орж ирж байж, тэр дундаа их аварга цолыг нь долоон жил шахам эзэгнэнхэн, эзэн хааных нь шилжин явах цомыг нь хорин тав дахь удаагаа хvлээн авсан Аса маань төдийгөөс, өдий хvртэл уран барилдаан гэхээсээ илvvтэй хvч чадал, хурд, ааг омогоо багтааж ядсан дайчин, хурц, тvрэмгий барилдаанаараа аархан илvvрхэж, Кайёо, Чиётайкай мэтийн азгvй Баагийнуудыг арслан цолноос дээш гаргалгvй нам дарж, тvрvvчээсээ цаашаа явахгvйгээ мэдсэн Чиётайкай нь зодог тайлж, vндэсний аваргагvй байгаа даа, улмаар сумогын бvхий л дээд амжилтуудыг нь гарцаагvй эвдлэн, Өглөөний Хөх Луу азаргалан, тvрэмгийлэх нь ойлгомжтой болсон учраас тэрээр ид яваа хорин есхөн насандаа зодог тайлахаас өөр аргагvй болсонд нь vнэхээр харамсахгvй байхын аргагvй ээ. Ердөө л жилийн өмнө нэгдvгээр сарын башё дуусахад Аса маань хорин гурав дахь тvрvvгээ авч, ...Тайхо 32, Чиёнофvжи 31, Китаноуми 24, Асашёорюv 23… гэсэн дараалалд манаргаж явжээ. Өнгөрдөг намар есдvгээр сарын аки башёд, төрсөн өдрөөрөө мөн л тvрvvлэн хорин дөрөв дэх тvрvvгээ авч Китаноумигийн амжилтыг давтсанаар тун удалгvй Тайхо, Чиёнофvжи хоёрын араас нэхэн очих нь тодорхой болж ирсэнээр vнэхээр хэсэг бvлэг хvмvvсийн явуулгын бай болж эхэлсэн нь хэнбэ гуайд ч илхэн ажгуу. Гэхдээ японы ард тvмэн, япончууд зөвхөн манай Асааг л ингэж гоочилж байгаа юм биш, ер нь бол бурууг хийсэн хэнбэ гуайг ч гэсэн пялж орхидог шулуун шудрага зантай ард тvмэн, манайхан шиг нэг дээшээ гарчихсан л бол амьд бурхан мэт тахин шvтээд, нялганаад байдаггvй ёс зvйгээ чанд барьдаг ийм занд нь би дуртай байдаг. Сумогийн тvvхэнд их аварга цолтон хатуу сануулга авч хөөгдсөн хоёр ч тохиолдол байдаг ажгуу. 1949 онд 39 дэх их аварга Маэдаяма дур мэдэн гарч бейсбол vзсэн шиг зугаацаж яваад хатуу сануулга авч байсан бол, 1987 онд 60 дахь их аварга Футахагуро дэвжээний эзэн багшийнхаа гэр бvлийн хvнийг алгадсан хэргээр сумогоос шууд туугдан тэгтгэлэг тэтгэмж алдар хvндэтгэлгvй хоцорч байсан удаатай гэнэ юм билээ. Тиймдээ ч япончууд дэлхйд тэргvvлэх өндөр хөгжилтэй их гvрэн болсоны нууц нь байдаг ч байх нь ээ магадгvй.

Нэгэн цагт Аса маань:
-Миний амьдрал, алдаа оноо тэр чигээрээ тvvх болон vлдэнэ. Мэдээж хvн юм чинь янз бvрийн л юм тохиолдоно. Жоохон юман дээр том алдаа гаргачих ч юм уу. Хvн бvрт л ийм юм тохиолддог байх. Яахав ээ, 1500 жилийн тvvхтэй сумогийн ертөнцөд, энэ агуу их улс орны уламжлалт өв соёлын дэвжээн дээр нь нэг гадны нөхөр ирээд тонгочоод байвал таагvй л байх. Монгол хvний ухаанаар бодсон ч аягvй л байх. Япон орны ард тvмэн сумогоо яаж хvлээж авч, яаж ханддаг билээ. Та бvхэн мэднэ. Тэр их шvтэн биширдэг сумогийн ертөнцөд нь хаа байсан талын монголын нэг Долгорсvрэн гэдэг хvний хvv очоод л сумо барилдаад л… гэж ярьж байсан нь цаг vргэлж өө сэв эрэн, далий гишгэсэн болгоныг нь тэр дор нь шvvрч аван сенсаци дэгдээх хэвлэл мэдээллийнхний vнэн дvр төрхийг:

… Асашёорюv гэдэг энэ хvн чинь ерөөсөө л гол баатар юм байна, тийм vv. Энэ хvнээр л оролдчихсон байвал тэр сонин зарагдана. Vнэн ч бай, худлаа ч бай. Тэгж л хоолоо олж идэж байдаг. Би танд өчигдөр хэлж байсан даа. Энэ бичиж байгаа сэтгvvлчдийн цаана амьдрал байдаг шvv дээ. Хоолоо олж идэх нэг арга нь тэр. Тийм болохоор би аль болох өнгөрөөхийг хичээдэг гэж. Гэтэл vнэн хэрэгтэй цаана нь хvний бvхэл бvтэн амьдралын нэр төрд юу vvсч, тэр хvн сэтгэлдээ ямар шарх авч байгаа нь тэдэнд ерөөсөө огт хамаагvй байдаг. Шукон гэндэй мэтийн шар сэтгvvл тийм хэмжээний л ёс зvйтэй шvv дээ... хэмээн хэлж ярьж байсан нь хэзээ нэгэн цагт хvссэн ч, эс хvссэн ч сумогын ертөнцийг өөрийн хvслээр бус орхихоо мэдрээд л байсан юмдаг уу даа.

Тиймээ, уулын мод урттай богинотой, олон хvн сайнтай муутай байхын учир анхнаасаа Асагын өөрийнх нь хэлсэнээр “энэ агуу их улс орны уламжлалт өв соёлын дэвжээн дээр нь нэг гадны нөхөр ирээд тонгочоод” байхад анхнаасаа таагvй хандах нэг биш, нэг хэсэг хvмvvс байсан нь харагддаг л юм. Асааг хаа нэг унахад нь бөөн олбогнууд дохё дvvрэн шидэгддэгийг та бvхэн харсан л байх учиртай. Гэвч тэглээ гээд япончууд манайхан шиг муухай царайлаагvй, авах ёстой цолыг нь, бvр аварга цолоо ч харамгvй өгч, их аварга гэдэг их хvндлэлийг vзvvлж ирсээн, vнэн хөөрхий. Тэгэхэд манайхан яадаг билээ дээ, харь нутгийн харийн хvн биш, монгол туургатан, монгол хvнээ ч улсын наадамд тав давахад нь начин цолоо ч өгчихөж чаддаггvй өөдгvй зантай ард тvмэн биз дээ? Худлаа гээч, тэр жил Тувагын Мангуш- Оолыг улсын наадамд тав давахад нь яалаа даа, улаан цагаан нvдэн дээр ил юманд дахиж барилдуулан шогтож, хvчээр унагааж байж бахаа хангаа биз дээ?

Япончууд харин тэгдэггvй ард тvмэн шvv. Нэгэнт л усыг нь уувал ёсыг дагах учиртай учраас, тэр дундаа хатуу чанд дvрэм журамтай сумогын ертөнцөд нэг л хөл тавьсан л бол ойлгомжтой хэрэг. Аса маань ч өөрөө их ч хичээсэн, сонин сэтгvvлийнхэн ч их улыг нь шагайсан, ёкузанагын зөвлөлийнхөн ч бас их олон удаа сануулсандаа. Уг нь бол япон хvмvvс “Анхны удаа мэдэхгvй дээ алдаж болно, хоёр дахь удаагаа санамсаргvй алдаж болно, харин гурав дахь удаагаа бол хvн санаатай алддаг” гэж vздэг улсууд гэхэд Асаад тэр тал дээр нь харин ч харж vзэж байсан юм шиг санагдаад байх юм.

Хvний төрлөхийн зан араншин ч ер нь тэгээд засрана гэж байдаггvй эд байхаа даа. Аса маань ч тэр л төрлөхийн дайчин, омголон, тvрэмгий, хурц зангаараа сумогын ертөнцөд энэ их амжилтанд хvрсэн гэдэгтэй маргах хvн ч гарахгvй байх гэж боддог юм. Тээр жил юмсан, намайг наашаа ирэхээс өмнөхөн комбинатад гэртэй нэгэн дvv хvvхэн маань “Манай сургуулийн нэг атаман банди японд бөх барилдахаар яваад, манай сургуулийн банди нар нэг их нар нь гарч билээ. Тэгсэн нөгөө банди маань японы vндэсний бөхийн арслан болчихсон гэнээ” гэж ярьж байсан нь одоо энэ Өглөөний Хөх Луу- Асашёруг л хэлээд байсан байдаг юм.

Цагийг эзэлсэн их аварга маань яалт ч vгvй цаг бусаар сумогын ертөнцийг орхиж байгаад нь бас дахин харамсавч барамгvй. Яах аргагvй л хэсэг бvлэг хvмvvсийн хор орчихсон нь аль арван зургаанд болсон явдал тэр өдрөө, тvvнээс хойш ч чив чимээгvй байж байгаад, яг тvрvvлдэг өдөр нь гэнэт сенсаци болон дэгдэн босч ирсэнээс харагддаг юмаа, шоогой найнээ (за яах вэ, ийм л юм болчихлоо доо).

За Аса аварга минь, сумо бөхөд нь азаргалж аархаж болсон юм чинь, тэр К-1-д яагаад аархаж, азаргалж болохгvй гэж? Хэний хvv хэнсэн билээ дээ, хэдэн он бэ? Таны минь нас хэдсэн билээ дээ, бас дахиад их амжилтын он жилvvд таныг хvлээж байгаа, залуу хvн юу алзах вэ, өөчлөх тусам нь өнгө орон гялалзаж, гоочлох тусам нь ган сэлэм мэт хурцлагдан, ирлэгдэж дахиад их аварга гэдгээ мэдрvvлэх цаг тань айсуй. Тиймээ, халз тулааны дэвжээн дээр таныхаа бааварлахыг, бас дахин амьд домог болон дэлхийг шуугиулахыг тань хvлээж байя даа, бид чинь...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-02-09

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.