Шалдан хайраар амьдралыг зохионо гэж байхгүй

2010/02/19
Share |
Хүмүүс: Boomtown | 
Шалдан хайраар амьдралыг зохионо гэж байхгүй

Энэ удаагийн “Зөвхөн хайрын тухай” буланд маань УДЭТ-ын залуу жvжигчин, “Boomtown” хамтлагийн гишvvн Б.Тамир оролцож байна.

-Гэгээн валентины баяр болох дөхөж байна. Энэ vvднээс бидний ярианы сэдэв мэдээж хайр байх болно. Залуу хvний хувьд гэгээн хайрын баярын өдрийг утга учиртай тэмдэглэдэг байх?
-Юуны урьд нийт монголчууддаа cap шинийн болон гэгээн хайрын баярын өдрийн мэндийг хvргэе. Тамираа миний хувьд чин сэтгэлээсээ учирсан хайртай хосын бие биедээ хайраа илэрхийлэх нэг шалтаг нь энэ өдөр тохиодог гэж боддог. Нэг vгээр хэлбэл өөрсийгөө тодорхойлох учиртай өдөр гэж боддог. Тэрхvv тодорхойлолтоос тухайн хосуудын цаашдын амьдрал шийдэгдэх учиртай.

Гэгээн хайр гээд нэр нь хvртэл их гоё. Учрах тоолондоо сайхан дурсгалтай байж, бие биедээ vнэнч байна шvv гэж хэлээд байгаа юм шиг. Манайхан сvvлийн vед хайраа илэрхийлж бие биедээ шоколад өгдөг болсон. Гэхдээ миний хувьд энэ баярыг тэмдэглэж чаддаггvй. Ихэнхдээ тоглолттой байдаг юм. Өнөөдөр гэхэд /өчигдөр/ Оросын нэрт зохиолч В. Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жvжгийн явцын шалгалтыг өгөх гээд тун завгvй явна.

-Ямар дvр бvтээж байгаа юм бэ?
-Өөрөөсөө эгчмэд бvсгvйтэй орооцолдсон залуугийн дvрд тоглож байгаа. Vvнээс илvv дэлгэрvvлж яриад яахав. Хvмvvс энэ жvжгийг ирээд vзвэл илvv сонирхолтой байх болов уу.

-Тамираагийн хувьд хайр гэж юу вэ?
-Хvн энэ хорвоод мэндлэхдээ ямар нэгэн юм мэдрэх гэж төрдөг гэж би боддог юм. Зовох гэж, уйлах гэж, баярлах гэж энэ хорвоод хvн төрдөг. Сайхан амьдарна гэсэн зорилго өмнөө тавьсан ч тэр хоорондоо ямар нэгэн мэдрэмжийг авч байдаг. Тvрvvний хэлсэн шиг уйлж зовж инээж байдаг. Энэ vvднээсээ хайр гэдэг хvний дээд цэгийн мэдрэмж. Жишээ нь ээж нь охиноо хайрлана гэдэг маш том мэдрэмж байхгvй юу. Бас эсрэг хvйсний хvмvvс бие биеэ хайрлана гэдэг нь мэдрэмжийн дээд хэлбэр юм болов уу гэж би боддог.

-Тэгвэл хайр чинийхээр ямар өнгөтэй вэ?
-Хайрын өнгө vv? Хар цагаан шvv дээ. Хар цагаан өнгө хосолж байж хайрыг vvсгэдэг. Бал хэдий амттай ч бялуурахын зовлон бий гэдэг шиг. Хэтэрхий гоё байгаад байвал тэгж байж байгаад л сvvлдээ дампуурна. Тийм учраас дундаа эрсдэлтэй байх хэрэгтэй. Босоод унаад л. Тэгж явсаар байгаад тэр хайр нь нэг зvрхийг бий болчихдог байхгvй юу. Гэхдээ тэр зvрх нь хар цагаан өнгөтэй.

-Тамирыг гэр бvлтэй болж бяцхан охины аав болсон гэж сонссон. Эхнэр чинь чиний анхны хайр байсан уу эсвэл…?
-Би бvр наймдугаар ангид байхдаа нэг охинд учиргvй сайн болж байсан юм. Одоо бодоход тэр шохоорхол байж л дээ. Даанч тэр охин намайг тоогоогvй. Хайрынхаа төлөө тэмцдэг амьтан болоод л утсаар яриад чаргууцалдаад зөндөө явсан ч намайг тоогоогvй. Анхны хайр бvтдэггvй гэж vнэн юм шиг байна билээ. Гэхдээ одоо насныхаа хайртай учирсан. Хөөрхөн охины аав болоод хоёр cap болж байна.

-Чи амьдрал хайр дээр тогтдог гэдэгтэй санал нийлдэг vv? Чинийхээр бол амьдрал юун дээр тогтдог вэ?
-Цаг цагаараа байдаггvй цахилдаг хөхөөрөө байдаггvй гэдэг шиг vе vеэрээ байна л даа. Социалзмын vед бол хайр сэтгэлээрээ л амьдрах ёстой гэсэн лоозонтой байсан шиг байгаа юм. Гэтэл одоо бол XXI зуун. Мэдээллийн зуун. Дээр нь эдийн засгийн хямралтай байна. Тиймээс хайр сэтгэл хөрөнгө мөнгө аль аль нь байх хэрэгтэй. Зарим хvн намайг энэ ямар тэнэг юм ярьдаг юм бэ гэж бодож байж магадгvй.

Гэхдээ тийм биш. Бод л доо. Дан шалдан хайраар амьдралыг зохионо гэж байхгvй. Тийм учраас аль аль нь байх хэрэгтэй гэж би боддог. Яахав дан хайраар төсөөлж болно л доо. Гэхдээ хайраар хоол олж идэхгvй, хайраар байшин барьж болохгvй. Хvн өөрийнхөө хайрын, сэтгэлийн тэнхээгээр юм болгоныг болгоод явж болно гэж боддог хvн байдаг л байх. Гэхдээ тийм бодолтой хvн энэ хорвоогийн бараг хоёр л хувь болов уу.

-Хайр, дурлал хоёр ялгаатай юу?
-Ялгаатай байлгvй яахав дээ. Дурлал гэдэг чинь гал дээр бензин асгачихсан юм шиг, богинохон хугацаанд асаад л унтарна. Харин хайр гэдэг бол цог шиг, төөнөөд л байна.

-Валентины баяраар мэдээж олон гоё бэлэг авч байсан байлгvй. Тэр бэлэгнvvдээс сэтгэлд чинь хvрсэн бэлгийг хэн өгч байв?
-Миний ханийн өгсөн бэлэг юм даа. Маш том шоколад. Өөрөө гараараа хийсэн юм билээ. Тэгээд саванд хийж царцаах гэсэн чинь нөгөөх нь савандаа багтахгvй халиад асгачихсан их том шоколад байсан юм. Би тvvнийг нь бараг хоёр cap идсэн. Бас их гоё амттай шоколад байсан юмдаг.

-Тамирыг манай уншигчид жvжигчин О.Бат-Өлзий, Монгол улсын гавьяат жvжигчин С.Сарантуяа нарын хvv гэдгийг мэдэх байх. Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа гэдэг vvднээсээ өөрт чинь илvv их хариуцлага ногдож байна уу?
-Би жирийн нэг хvний хvvхэд байсан бол оносон ч алдсан ч хамаагvй. Харин энэ хоёр хvний хvvхэд болж төрөөд мэргэжлийг нь өвлөж байгаа болохоор алдах эрх байхгvй болчихож байгаа юм. Энэ бол маш том хариуцлага. Нэг бодлын сайхан ч нэг бодлын vнэхээр аймаар. Тийм учраас энэ толгой дотор чинь маш том бодлого явагдана шvv дээ.

Х.Алтанцэцэг /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва Марфино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Купить Шишки ак47 в КарабанР¾Ð²Ð¾ Москва ВАО купить марихуаР½Ñƒ ÐšÐ°Ð»Ð°Ñ‡Ð¸Ð½Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - BLUE Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в СольвычРµÐ³Ð¾Ð´ÑÐºÐµ Москва Капотня купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 (HQ) 170мкг Москва ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [White Widow] Москва ТимирязРµÐ²ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АК-47 - Бошки Шишки Москва ХорошёвР¾-МневниÐ
IP:141.101.132.243  2018-09-02 21:32:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.