Ванкуверт болсон таагүй явдлууд

2010/02/19
Share |
Хүмүүс:
Ванкуверт болсон таагүй явдлууд

Гvржийн тамирчны осол олимпийн vеэр хvний амь нас эрсэдсэн гурав дахь тохиолдол ажээ. Өмнөх хоёр тохиолдол хоёул 1964 оны Инсбрукийн олимпоор болж байсан аж. Нэг тамирчин нь Британий чаргачин байсан бол нөгөө нь Австрийн уулын цаначин байжээ. Уулын цаначин нь мод мөргөж нас барж байж.

Ер нь олимпийн чарганы замыг шvvмжлэх хvмvvс их байна. Гvржийн баг шууд зам муу байсан тухай мэдэгдсэний дараа бусад тамирчид энэ тухай vгээ хэлсээр байна. 100 км цагийн хурдтай явахад л хvнд болж байгаа тухай хэлж байна.

Ванкуверын олимпийн бараан явдлуудын нэг Румыний чаргачин Японы сноубордын тамирчид гэмтэж олимп-д оролцож чадахгvй болсноор vргэлжилсэн. Мөн Америкийн олимпийн төлөөлөгчдийг ахалж явсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байденын сууж явсан микроавтобус осолдсон байна.

Энэ vеэр уран гулгалтын олимпийн аварга Пегги Флеминг, чарганы төрлийн тамирчид тухайн машинд сууж явсан аж. Хоёр тамирчныг эмнэлэгт хvргэн vзлэг хийхэд хөнгөн бэртэлтэй гарсан байна. Харин Японы сноубордын эмэгтэй тамирчин давхар vсрэлт хийх vедээ өндрөөс толгойгоороо унаж хvнд бэртэл авсан аж

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.