Хашаатын арсланг "хаших" хүчтэн бар жилд олдох уу?

2010/02/19
Share |
Хүмүүс:
Хашаатын арсланг

Цэргийн арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын алдар цолтой, аварга арслангуудыг дараалан удаж төдөлгүй хаясаар төмөр бар жилийн цагаан сард зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ. Ухрах араагүй юм шиг урагш зүтгэж барилддаг энэ залуу түмний сонирхлыг тэгтлээ татахаа больсон үндэсний бөхийн нэр төрийг эрэмгий дайчин бас задгай барилдаанаараа сэргээв.

Засуул дээрээ дэвэн гарч ирэхэд нь үзэгчид уулга алдан алга ташиж, давах унахын зааг дээр зөвхөн түүнийг дэмжиж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг болжээ.

2010 оны эхний гурван барилдаанд дараалан түрүүлсэн тэрбээр Цагаан сарын аймаг, цэргийн болон улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд өдрийн зөрөөтэй хоёр түрүү авлаа.

Цагаан сарын барилдаан 1963 оноос анхлан зохиогдсоноос хойш улсын цолгүй бөх түрүүлж байсан түүх үгүй, Увсын Баруунтурууны “улаан хүү” Б.Ганбат анх аймгийн арслан цолтойдоо энэ барилдаанд үзүүрлэсэн нь бөөн шуугиан тарьсан. Дараа нь Сүхбаатарын Мөнххааны Ц.Магалжав аварга А.Сүхбатыг мөн Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдсэн. Гэлээ ч тэд Ч.Санжаадамбын энд хүрч, түрүүлж чадаагүй. Цагаан сарын барилдааныг өнгө шинжсэн барилдаан гэж ярилцдаг. Энэ барилдаанд сайн барилдсан бөх улсын наадмын цахиур хагалан, цол авах магадлал маш өндөр ч гэдэг.

Ийм гайхалтай амжилт гаргаж, бахдам сайхан барилдаан үзүүлж буй Ч.Санжаадамбыг цагаан хэл ам дайрахгүй бол ирэх наадмаар харцага, начнаар тогтохгүй нь тодорхой.

Tэp Архангайн Хашаатын алдарт арслан Уламбаярын Мижиддорж гуайн ойрын хамаатан. 1985 онд мэндэлсэн түүнийг .....

Энд дарж илүү дэлгэрэнгүйг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.