Оюунтүлхүүр Нагоё хотын 400 жилийн ойн дууг зохионо

2010/02/22
Share |
Хүмүүс: Д Оюунтүлхүүр | 
Оюунтүлхүүр Нагоё хотын 400 жилийн ойн дууг зохионо

Тун саяхан арлын орны ард түмэн “Оюунтүлхүүр” сангийн тэргүүн, дуучин, хөгжмийн зохиолч Оюунтүлхүүрийг “Тэр хүн хаан явна вэ?” гэдэг нэвтрүүлэгээр хайлгаж, Нагоё хотоос олсон тухай бид мэдээлж байсан. Энэ хотод дуучин бүсгүй нэг жилийн дөрвөн сарыг өнгөрөөдөг болохоор тун ч их хайртай юм билээ. Тийм ч учираас Оюунаа 2010 онд 400 жилийн ойгоо тэмдэглэж буй Нагоё-чуудын тавьсан таатай саналыг хүлээж авсан гэнэ шүү. Энэ нь ойн баярын сүлд дуу болох “400 жилийн аялагч” сэдэвтэй нийт таван дуунаас бүрдэх томоохон бүтээлийн хөгжмийг зохиох санал. Уг дууны үгийг Японы нэрт яруу найрагч Фүжи Коонүсүки зохиох аж. Одоогийн байдлаар таван цувралын эхний уран бүтээл болох “Энх тайван” нэртэй дууг бэлэн болгоод байна.  Манай хоёр улсыг цусан барилдлагатай хэмээсэн Нагоё хотын захирагч шинэ уран бүтээлдээ тун ам сайтай байгаа гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.