Хүмүүс: Алтантүрүү | |
“Нэрийн хуудас” болсон нэвтрүүлгээ орхиж, “Ноён солиот”-ын эрэлд гарсан Алтантүрүү “Танайд хонъё”-доо эргэж ирэх тухай цуурч эхэлсэн гэнэ шүү. Студи байгуулан, сонин гаргаж, шинэ нэвтрүүлэг хөтлөөд ч санаа амрахгүй дассан зүйлээ хүлээж буй нэхэл хатуутай ард түмэндээ сэтгүүлч залуу үнэхээр ийм сюрприз барих болсон бол “Ура” хашгирах хүн бишгүй биз. Тиймдээ ч айлд хонодог энэ нэвтрүүлэг ганцхан Алтай захиралын санаа биш ийм төрлийн нэвтрүүлэг арлын японд ч, хойд хөршид ч байдаг шдээ хэмээн ундууцах хүмүүс цөөнгүй юм билээ. Тэнгисийг голж, Түрүүгээ үгүйлж суудаг үзэгчдийн хувьд баяртай хэдий ч итгэмээргүй мэдээ байх. Юутай ч Алтантүрүүг төрхөмдөө буцах болсон талаар зарим нэг сонин аль хэдийн мэдээллээд эхэлсэн байна билээ.