Өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

2010/02/22
Share |
Хүмүүс:
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчин тусч хүндрэн хатгаа болох нь ихсэв. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг энэ шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн хөлд дарагджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын өдрөөс ялгаагүй олон өвчтөн хүлээн авсан байна.

Эмчлүүлж эдгээд гарсан хүүхдүүд дахин өвчлөх тохиолдол гарах болжээ. Тиймээс тус эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа аж. Иргэдийн дунд гахайн томуугийн хоёр дахь давалгаа байж болзошгүй гэсэн айдас байгаа учир энэ талаар тодруулахаар очсон боловч мэдээлэл өгөх хүн байсангүй.

Иймд тус эмнэлгийн дарга М.Чимэгээгээс утсаар холбогдож тодруулахад, "Гахайн ханиадтай ямар ч хамаагүй, томуу, томуу төст өвчин хатгаа болж хүндэрч байна" гэсэн хариу өгсөн юм

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.