Эрка Амгаад сюрприз барьна

2010/02/23
Share |
Хүмүүс: Нисванис | 
Эрка Амгаад сюрприз барьна

MTV телевизээр реппер Xzibit-ийн хөтлөн явуулдаг “Pimp my ride” хэмээх шунал хөдөлгөсөн нэвтрүүлэг гардаг даа.  Автомашинд хоббитой хэн бүхний үзэх дуртай энэхүү нэвтрүүлэг тун удахгүй монгол хувилбараар танай дэлгэцнээ мэндлэх гэнэ шүү. NTV  телевизээр үзэгчдэд хүрэх “таны машиныг аваръя” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Дижитал хамтлагийн дуучин Эрка томилогдоод байгаа. Ирэх сараас гарч эхлэх "08" продакшны энэхүү уран бүтээлийн эхний дугаар хэдийн бэлэн болсон төдийгүй анхны азтай оролцогчоор Нисванис хамтлагийн дуучин Энх-Амгалан сонгогдсон. Хамгийн сонирхолтой нь хамаатныхаа хашаанд Сузуки маркийн машинаа мартаж орхисон дуучин залуу энэ тухай хараахан мэдээгүй байгаа гэсэн. Хэрэв “08” продакшны найруулагч Ханьсагийн хэлсэн энэ үг үнэн бол аврагдсан машин нь Амгаад "аймаар" том сюрприз болох биз. Ухаан алдаад уначих вий дээ Амгаа минь.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.